Gerbul-khuukhed.miniih.com

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ

“Хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах нь” үзүүлэх ажил

2013-02-18 14:58

 

2013 оны 2-р сарын 8-ний өдөрНийслэлийн Боловсролын Газар  Баянгол дүүргийн тэргүүний 76-р цэцэрлэгтэй хамтран “Хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах нь”  сэдэвт үзүүлэх ажлыг зохион байгууллаа. Үзүүлэх ажилд НБГ-ын мэргэжилтэн З. Болормаа болон 37 арга зүйч, багш нар оролцов.

 

Тус  цэцэрлэг нь сүүлийн 3 жил сургалтын хөтөлбөр боловсруулахдаа хөгжүүлэх үйл ажиллагааг олон хувилбараар хийж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

2010 - 2011 оны хичээлийн жилд сургалтын хөтөлбөрөө 36 нэгжийн хүрээнд,  хөгжүүлэх үйл ажиллагааг багшийн гарын авлага хэлбэрээр боловсруулж, дүүргийн хэмжээнд 30 цэцэрлэгийн арга зүйч, багш нарт үзүүлэх ажлыг зохион байгуулж,  дүүргийн “Шилдэг арга зүйч”-ээр шалгарсан.

 

2011-2012 оны хичээлийн жилд сургалтын хөтөлбөрөө 36 нэгжийн хүрээнд,  хөгжүүлэх үйл ажиллагааныхаа номыг хүүхэд, эцэг эхэд гарын авлага хэлбэрээр боловсруулж бусдын хүртээл болгосон. Энэхүү ажлыг эцэг эх, нийслэл, дүүргийн СӨБ-ын мэргэжилтэн, багш нарт үзүүлсэн. Мөн дүүргийн боловсролын 2011 оны “Арга зүйн шинэчлэлийн шилдэг баг”аар шалгарлаа.

•      Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн нийт эцэг эхээс гадна Хан уул дүүргийн 67, сүхбаатар дүүргийн  69, Говь сүмбэр аймгийн 3,4,5 “Буян” хувийн цэцэрлэг, Баянхонгор аймгийн 3, 4, 5, 6, 7  баацагаан сумын цэцэрлэг, Дархан уул аймгийн 3,5-р цэцэрлэг Эрдэнэт хотын 6,7-р цэцэрлэгийн  багш нар танилцаж санал бодлоо солилцсон.

 

2012 - 2013 оны хичээлийн жилд сургалтын хөтөлбөрөө 18 нэгжийн хүрээнд, хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа нийтийг хамарсан байдлаас татгалзаж чөлөөтэй, сонголттойгоор зохион байгуулахад анхаарч ном, гарын хэлбэрээс даалгаврын сан хэлбэрт боловсруулан  үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

Багш хөтөлбөрөө боловсруулахдаа хүүхэд төвтэйгээр зохион байгуулан, агуулгыг ямар аргаар танилцуулах, хүүхдээр ямар үйлдэл хийлгэн мэдлэг бүтээхэд нь туслах талаар илүү анхаарч төлөвлөнө. Хүүхдийн хэрэгцээ сонирхол, нас бие, хувийн онцлогийг нь харгалзана.

Хөгжүүлэх үйл ажиллагааг төвийн үйл ажиллагаагаар явуулахад эцэг эхийн оролцоо маш их болсон. Сургалтын хэрэглэгдэхүүн материалыг бүрдүүлэхэд төрөл бүрийн гарын авлага ном, сэтгүүл чухал юм.  Тиймээс бид “Би өөрөө” сэтгүүлийг сар захиалан авч даалгаврын баялаг сангаа бүрдүүлж байна.

Сургалтын орчин:

•      Хүүхэд чөлөөтэй, сонголт хийх боломжтой байдлаар, байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байхаар зохион байгуулагдсан.

•      Хэл яриа- номын төв

 

 

•      Математикийн төв

 

•      Хөгжим хөдөлгөөний төв

 

•      Дүрслэх урлагийн төв

 

•      Туршилт -танин мэдэхүйн төв

 

•      Тоглоомын төв

 

  • Хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцох үед эхэлсэн ажлаа дуусгахад нь багш анхаарна.
  • Эзэмшсэн мэдлэг, төсөөллийг даалгавар гүйцэтгэх, үйл ажиллагааны явцад ажиглалтын тэмдэглэл хөтлөх, хүүхдийн хөгжлийн хувийн хавтас бүрдүүлэх зэрэг аргаар үнэлж болно.
  • Төвийн үйл ажиллагаа байнгын ажиллагаатай байгаа нь хүүхдэд сонголт хийх боломжийг олгодог.
  • Хүүхэд цэцэрлэгт эрт ирдэг, орой гэртээ харих дургүй, сонгож авсан даалгавраа хийж дуусгахын тулд аав ээжээсээ тусламж хүсдэг ингэснээр эцэг эхийг хүүхэдтэйгээ ажиллах боломжийг олгож байна.
  • Хүүхэд сонголтондоо тулгуурлан ямарч үйлдлийг төвөггүй хийх боломжтой.

 

Авъяас хөтөлбөрийн хүрээнд бүлгийн багш нарын хамтлаг болон бүлгүүд ямар нэгэн бүжгийн хамтлагтай болсон. Ингэснээр хүүхдийн урлагын авъяас билгийг нь хөгжүүлж байна. 

 

 

Бидний үйл ажиллагааг сонирхохыг хүсвэл  манай хаяг уруу ороод үзээрэй.

Холбоо барих утас: Арга зүйч Б.Намжилмаа  99279637

Хаяг: baatar.namjilmaa@yahoo.com

 

Ангилал : Туршлага солилцъё | Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (2086) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. намжилмаа :
    2013-04-08 16:01

    атршлэвв та нар шүү

  2. namjilmaa :
    2013-04-08 15:59

    amjilt... ta nar shuu

  3. Болормаа :
    2013-04-04 13:54

    Та нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. манай хамт олон ажилсаг бүтээлч хамт олон байдагт би байнга бахархан ярих дуртай шүү

  4. Болормаа :
    2013-04-04 13:53

    Та нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. манай хамт олон ажилсаг бүтээлч хамт олон байдагт би байнга бахархан ярих дуртай шүү

  5. Болормаа :
    2013-04-04 13:53

    Та нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. манай хамт олон ажилсаг бүтээлч хамт олон байдагт би байнга бахархан ярих дуртай шүү

  6. Болормаа :
    2013-04-04 13:45

    Та нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. манай хамт олон ажилсаг бүтээлч хамт олон байдагт би байнга бахархан ярих дуртай шүү

  7. saruul :
    2013-03-26 23:21

    Танай цэцэрлэгийн Хорлоо багшийн үзүүлсэн хөгжүүлэх үйл ажиллагааг үзсэн мундаг багш байна лээ.Залуугийн дайчин байсан хэвээр байна лээ.Танай хамт олонд ийм сайн багш байхад танайх амжилтанд хүрнэ. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

  8. Д.Оюунцэцэг :
    2013-02-26 12:05

    М.Сарантуяа эрхлэгчтэй 76 -р цэцэрлэгийн хамт олонд баяр хүргэе. Та нар бүтээлч гэдэг нь цэцэрлэгийн үүднээс чинь харагдаж байсан . Хүүхдийн хөгжлийг дэмжих булангуудийн зургийг хараад санаа авах зүйл их байнаа. Та бүхэнд амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе

  9. Boloroo :
    2013-02-24 12:20

    Ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!

  10. kora :
    2013-02-18 21:48

    Та нарт амжилт хүсье.LiKe

Сэтгэгдэлийн тоо : 10

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл