Gerbul-khuukhed.miniih.com

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ

"Эв долоо" хөгжүүлэх тоглоом

2013-04-23 22:52

86-р цэцэрлэгийн багш Ц.Отгонтуяа

 

 ЭВ ДОЛОО

(3 ХҮРТЭЛ НАС)

 

Зорилго:

Ø  Эв долоо тоглоомыг эвлүүлж хайрцагт хийх

Ø  1-5 хүртэл тоо,үндсэн өнгөтэй танилцах

Ø  Харааны ой тогтоолт сайжрах

Ø  Зохион бүтээх үйл эзэмших

Хэрэглэгдэхүүн: Эв долоо тоглоом /хүүхдийн тоогоор/

Аргачлал:

·         Эв долоо тоглоомын өнгүүдийг нэрлэнэ.

·         Өөрийн мэдэх дүрсээ нэрлэнэ.

·         Дүрсээ хэрхэн дарааллаар эвлүүлэх аргыг хийж үзүүлнэ. /Соронзон самбар, зурагт карт ашиглан/

·         Зураг харж эвлүүлнэ.

·         Зураг харахгүйгээр эвлүүлнэ.

·         Эвлүүлсэн дүрсээ зурагтай харьцуулж, өөрийн бүтээлээрээ бахархана.

 

СУРГАЛТЫН ЯВЦААС:

 

Эв долоо:  1-ийн тоо эвлүүлэх үү?

 

2-ын тоо эвлүүлэх үү?

 

Усан онгоцондоо суугаарай.

Багшаа! Надад туслаач

Морь унаж уралдъя.

Ганган гацуураа эвлүүлж, хамтарч тоглоё.

 

ДААМ

(ХӨЛӨГТ ТОГЛООМ)

Зорилго:

  •      Даамны хөлөгтэй танилцах
  •    Даамыг хөлөг дээр зөв байрлуулан өрөх
  •     Тоглож дуусаад даамыг тус тусын саванд хийжхураах

Хэрэглэгдэхүүн: Даамны  хөлөг, хүү /хүүхдэд хүрэлцэхүйц тоогоор/

Аргачлал: Даамны хөлөг хар,цагаан хоёр өнгөөс бүтнэ. Хар дээр нь даамаа өрнө. 12 буудалтай даам бол нэг хүүхэд 12ш даамыг гурван эгнээ болгон дан хар дээр өрнө. 2 талын хүний даамны өнгө өөр байна. /улаан, цагаан гэх мэт / Даамны хөлөг дөрвөлжин хэлбэртэй байна. Хөлөгний нүднүүд шоо дөрвөлжин хэлбэртэй байна. 

 

Бид даам өржсурсан.

ӨНГӨТ БОРХ

ньсон тоглоом)

Зорилго:

Ø  Шургуулах, угсрах, түлхэх, эвлүүлэх үйлүүдийг хийх

Ø  3 модыг өнгийн дарааллаар хийж бор хэвлүүлэх

Ø  Анхаарлын тогтворжилт болон харааны баримжаа сайжрах

 

Хэрэглэгдэхүүн: борх тоглоом /хүүхдийн тоогоор/, аргачлал бүхий үзүүлэн

Аргачлал: Борх нь хоёр ижил, нэг сондгой нийт гурван ширхгээс бүрдэнэ.

Ø  Дундаа нүхтэй хэсгийг авч хэвтээгээр нь барина.

Ø  Хоёр ижил хэсгийн нэгийг авч босоогоор нь хэвтээ тавьсан хэсгийн дунд байгаа нүх рүү дээрээс доош хийнэ.

Ø  Үлдсэн нэгийн задгай талыг доош харуулан дунд нүхээр нь эхний хэсгийн хажуу талаас оруулж хоёр дахь хэсгийг доош татна.

 

 

 

 

 

 

 

 

                        

 

 

 

 

 

 

 

Ангилал : Хүүхэд нэг бүрийг хөгжүүлье | Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (943) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Цэрэннадминд :
    2013-05-05 11:46

    Багшдаа баярлалаа миний хүүхэд их юм сурч байна шүү хүүхдийг ийм сайхан хөгжүүлж байгаад баярлаж байна аа

  2. Энгүүн :
    2013-05-05 11:43

    Отгонтуяа багшдаа баярлалаа багшдаа ажлын амжилт хүсье хүүхэд бүрийг яаж ингэж хөгжүүлж байна аа

  3. Энгүүн :
    2013-05-05 11:43

    Отгонтуяа багшдаа баярлалаа багшдаа ажлын амжилт хүсье хүүхэд бүрийг яаж ингэж хөгжүүлж байна аа

Сэтгэгдэлийн тоо : 3

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл