Gerbul-khuukhed.miniih.com

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ

БҮЖГИЙН УРЛАГААР ДАМЖУУЛЖ ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЖ БАЙГАА ТУРШЛАГААС

2015-01-22 16:23

  БҮЖГИЙН УРЛАГААР ДАМЖУУЛЖ ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЖ БАЙГАА ТУРШЛАГААС

                                                      (БГД-ИЙН ТЭРГҮҮНИЙ 164-Р ЦЭЦЭРЛЭГ)

Бүжгийн наадам зохион байгуулах үндэслэл:

 Бүжгийн урлаг бол тухайн улс үндэстний ахуй амьдрал, хүсэл мөрөөдөл, зан ааш зэрэг  сэтгэхүйн дотоод ертөнцийг уран хөдөлгөөн ба дохио зангаа уран сэтгэлгээгээр илэрхийлэх, хөгжим, хөдөлгөөн хоёрыг хослуулсан онцгой урлаг юм.  Хүүхэд ярьж эхлэхээсээ өмнө хэн нэгний зааварчилгаагүйгээр хөгжмийн аянд хөдөлгөөн хийж эхэлдэг нь энэхүү чадвар    төрмөл  заяагддагийг гэрчилнэ.

Зорилго:  Хүүхдийн хөгжим сонсох, сонссон хөгжмийн аялгуунд хэмнэл хөдөлгөөнөө  тохируулан бүжиглэх мэдрэмжийг  хөгжүүлэх

Үйл ажиллагаа явц:

            Анх 2006-2007 оны хичээлийн жилд  64 хүүхдийг шалгаруулан сонгож аваад тэднийг сургаж тэмцээнд оролцуулах  хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн.

Энэ хэлбэрээр 2 хичээлийн жил зохион байгуулаад эцэг эх үйлчлүүлэгчдийн хүсэлтийг харгалзан хамрах хүрээг  нэмэгдүүлэхийн тулд 2008-2009 оны хичээлийн жилээс наадмын хэлбэрээр зохион байгуулсан.

             Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд багшийн бүжиг заах арга зүйг  дээшлүүлэх ажлыг зохион байгуулснаар тэдний  бүжгийг зохиомжлох, нас сэтгэхүйд тохируулан хүүхдэд эзэмшүүлэх чадвар нь  дээшилсэн.

            2009-2010 онд бүх бүлгүүдэд хүүхдүүдийг бүжгийн урлагаар хөгжүүлэх ажлыг  3 үе шаттай зохион явуулж ирснээр багшийн ажлын ачааллыг тэнцүүлж, тухайн жилд ямар бүжиг, элементүүдийг, ямар арга хэлбэрээр заах арга зүй,  технологитой  болсон. Эдгээр нь  хүүхэд, багш, үйлчлүүлэгчдийн дуртай, хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болсныг III шатны  гала тоглолтод оролцогч  хүүхдийн тоо өссөнөөр тодорхойлж болно.

“БҮЖГИЙН НААДАМ-2014” Тоглолтод 284 хүүхэд хамрагдсан. Бүжгийн наадамд багш бүр  ардын болон зохиомжит нийт 26 бүжгээр оролцов.

Наадамд зориулж  21 нэр төрлийн 436 ширхэг 5,7 сая төгрөгний өртөг бүхий  хувцас хэрэглэл хийж фондоо баяжуулсан.  Өдөр тутмын 2 сонин, 2 ТҮ-ээр сурталчиллаа.

               Бүжгийн үйл ажиллагааны зургийн цомгоос

                                  2014.11.24. Тоглолтод оролцсон хүүхдүүд

    “Дунд” бүлэг “Ёохор хатариш“  Удирдсан багш Д. Жавзмаа                  

 “Бага” бүлэг “Хөгжилтэй оцон шувууд” Удирдсан багш  Г. Цэрэнлхам

“Ахлах” бүлэг  “Орос ардын бүжиг”   Удирдсан багш  Б.Алтанцэцэг                       

 “Бэлтгэл” бүлэг “Чичиргэнэ” Удирдсан багш Н. Пүрэвсүрэн    

Ангилал : \"Авьяас\" хөтөлбөр | Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (849) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Баярмаа :
    2015-05-06 16:45

    Байгуулагыг удирдан ажиллаж буй Галхүү даргын брэнд ажил гэж би боддог. Таны нөр их хөдөлмөр шингэсэн энэ ажлыг багш нар маань хичээнгүй гүйцэтгэж байгаа билээ. Та нартаа ажлын амжилт хүсье

  2. oyuntuya :
    2015-02-25 10:30

    164 -r tsetserlegiin erhlegch Galkhuu, arga zuich Namjaa bolon buh bagsh nart ni bayar hurgej, huuhed neg buriig hugjuuleh ajild ni amjilt husie. Tanai tsetserlegeer baharhaj baina

  3. Арга зүйч Намжилмаа :
    2015-01-30 15:26

    Манай цэцэрлэгийн хүүхдийн авьяасыг хөгжүүлж байгаа туршлагыг хүлээн авч нийтэлж өгсөнд баярлалаа. Блогийг эрхлэн хөгжүүлдэг та бүхний ажилд амжилт хүсэн ерөөе.

Сэтгэгдэлийн тоо : 3

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл