Gerbul-khuukhed.miniih.com

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчин бүрдүүлэх заавар

2016-01-29 18:14

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

 

2015 оны 03 сарын 27 өдөр                 Дугаар А/24                            Улаанбаатар хот 

 

Заавар батлах тухай

 

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн33.5,  “Боловсролын тухай” хуулийн 28 дугаар зүйлийн  281.1.1  дэх хэсгийг үндэслэн ТУШААХНЬ:

 

1.     “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчин бүрдүүлэх заавар”-ыг хавсралтаар баталсугай.

 

2.     Зааврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сургалт арга зүйн хэлтэс / Ц.Жаргалантуул/-т үүрэг болгосугай.

 

3.     Энэхүү тушаал гарсантай холбогдуулан НБГ-ын даргын 2011 оны 91 дүгээр тушаалыг  хүчингүй болсонд тооцсугай

 

 

ДАРГА                         Ц.ОТГОНБАГАНА

 

 

 

 

Нийслэлийн Боловсролын газрын  даргын 2015

оны 03 дугаар сарын 28-ны өдрийн A/24 дугаар

тушаалын  хавсралт

 

                                                 ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН СУРГАЛТЫН ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ЗААВАР

 

НЭГ. Ерөнхийзүйл.

 

  1. Боловсролын стандарт, үндэсний хөтөлбөрий гхэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад шаардлагатай  багш сурагчийн сургах сурах үйлажиллагааг зохион байгуулах шаардлагыг хангасан сургалтын орчныг бүрдүүлэхэд энэхүү зааврыг мөрдөнө.
  2. Сургалтын орчин  нь сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын стандарт үндэсний хөтөлбөрийг  хэрэгжүүлэх, сургалтыг чанартай, хүртээмжтэй, үрдүнтэй удирдан зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, сурах бичиг, хэрэглэгдэхүүн, хэрэгслээр  хангагдсан, багш, сурагчдын ажиллах, суралцах материаллаг,  үйлийн болон, сэтгэл зүйн таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна.
  3. Сургууль, цэцэрлэгийн гадаад тоглоомын талбай, гал тогоо, анги танхим, ариун цэврийн өрөө, унтлагын өрөө, биеийн тамирын өрөө талбай, хөгжмийн өрөө, коридор, шат, гэрэлтүүлэг, агааржуулалт зэргийг хүүхдийн биебялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн хэрэгцээнд тулгуурлан, хүүхдэд ээлтэй, аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сургалтын орчны стандартад нийцүүлэн бүрдүүлсэн байна.
  1. Энэхүү зааврыг мөрдөхдөө дараах эрх зүйн баримт бичгийг үндэслэл болгоно.
  2. Гэгээрлийн сайдын1996 оны253-р тушаалаар батлагдсан “Кабинетийн ерөнхий заавар”
  3. БСШУ-ны сайдын 2006 оны  413-р тушаалаар баталсан ЕБС-ийн компьютерийн танхимд тавих үлгэрчилсэн шаардлага
  4. БСШУ-ны сайдын 2007 оны 243-р тушаалаар баталсан  “ ЕБС-ийн I-II ангийн орчны загвар
  5. Эрүүл ахуй халдвар судлалын улсын институтын 1995 оны 01-тоот тушаалаар баталсан Сургалт хүмүүжлийн байгууллагын  үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм,
  6. БСШУ, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56 / 64 дүгээр тушаалаар батлагдсан “Сургууль цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”,
  7. БСШУ-ны сайдын 2006 оны 236-р тушаалын1-р хавсралтаар баталсан “ЕБС-ийн сургалтын талаар баримтлах бодлого”,   БШУ-ны сайдын 2013 оны А/327-р тушаалаар баталсан СӨБ-ын сургалтын талаар баримтлах бодлого

 

ХОЁР. Кабинетэд тавигдах ерөнхий шаардлага

 

2.1. Сурах сургахуйн шаардлага

2.1.1. Кабинет нь суралцагчдын сура хүйлийн хөгжлийн орчин байна.

2.1.2. Мэдлэг бүтээх  эзэмшихүйн зүй тогтолд нийцсэн суралцахуйн үндсэн үйлийг явуулахад чиглэсэн байна.

2.1.3. Суралцагчдад шаардагдах мэдээллийн санг бүрдүүлсэн байна.

2.1.4. Сурагчид хамтран ажиллаж туршилт, ажиглалт, тооцоо судалгаа, нээлт хийх, мэдлэг бүтээх орчин бүрдүүлсэн байна.

2.1.5. Сонгосон агуулга, аргазүй, үнэлгээнд харгалзсан сургалтын хэрэглэгдэхүүний нэртөрөл, хүртээмж нь зохистой байна

2.1.6. Сургалтын хэрэглэгдэхүүнийг тогтмол, үр өгөөжтэй хэрэглэж тооцоо судалгааг хийсэн байна

2.1.7. Сургалтад мэдээлэл харилцааны технологийг ашиглах боломж нөхцөл бүрдсэн байна.

2.1.8. Сургалтын хэрэглэгдэхүүн нь  сэтгэл зүй, жендэр, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан байна

2.1.9. Кабинетийн системээр хичээллэх боломжийг  бүрдүүлсэн  байна.

 

2.2. Эрүүл ахуйн шаардлага

2.2.1. Гэрэлтүүлэг, агааржуулалт, өнгө будагнь  нь эрүүл ахуйн шаардлага хангасан байна.

2.2.2. Ширээ сандал, сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн нь сурагчдын нас танин мэдэхүйн онцлогт тохирсон байна.

2.2.3. Кабинетийн хананд байрлуулсан үзүүлэх материалууд, мэдээллийн самбарууд нь үзэгдэхүйц том үсгээр бичигдсэн, харааны түвшинд тохирсон байна.

 

2.3. Аюулгүй байдлын шаардлага

2.3.1. Эд зүйл, сургалтын хэрэглэгдэхүүнүүд  өндрөөс унах, гал түймэр гарах, химийн хорт бодист хордох, цахилгааны эх үүсвэр зэргээс үүсэх аюулаас бүрэн хамгаалагдсан байна. 

2.3.2. Кабинетэд осол аюулгүй ажиллах журмыг гаргаж сурагчдад танилцуулсан байна.

2.3.3. Сургалтын хэрэглэгдэхүүнийг суралцагчдын эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй материалаар хийсэн байна.

 

2.4. Гоо зүйн шаардлага

2.4.1. Кабинетийн хана, тааз, шал болон хананд байрлуулсан эдхогшил үзүүлэх материалуудын өнгийн зохицолгоо зүйн шаардлагад нийцсэн байна.

2.4.2. Сургалтын хэрэглэгдэхүүний хийц, хэлбэр, дүрс, байршил, үзэмж нь гоозүйн мэдрэмж төрүүлэхүйц байна.

 

ГУРАВ. Ерөнхий боловсролын сургуулийн кабинетэд гэрчилгээ олгох шалгуурууд

  Үзүүлэлт Шалгуур
3.1.

Тухайн хичээлээр сурагчдад шаардагдах мэдээллийн болон сургалтын хэрэглэгдэхүүний  сан, үзүүлэн таниулах/ бодит зүйлс, дуураймал зүйлс, дүрсэлсэн зүйлс, дэлгэцийн зүйлс, бичмэл зүйлс /, туршилт, судалгааны болон бие даан ашиглах материалууд, сурагчийн лавлах (цаашид сургалтын сан гэх)

  • Сургалтын сан нь сурагчдын нас сэтгэхүй танин мэдэхүйн онцлогт тохирсон байдал
  • Сургалтын сан нь хичээлийн агуулга арга зүйд нийцсэн байдал
  • Багаар болон бие даан ашиглах боломжтой эсэх
  • Мэдлэг бүтээх үйл ажиллагаанд ашиглахуйц болсон эсэх
  • Туршилт судалгааны багаж төхөөрөмжийн осол аюулгүй шаардлага хангасан байдал
3.2. Лаборатори-кабинетийн багаж хэрэгслүүд /зориулалтын ширээ сандал, үзүүлэх болон туршлагын багаж,  дадлага ажлын багажууд, цахилгааны тоног төхөөрөмж, туслах багаж хэрэгслүүд, хөгжмийн зэмсгүүд, сургалтын техник хэрэгслүүд
  • Тухайн хичээлийн агуулгад нийцсэн байдал
  • Сурагчдын мэдлэг бүтээх үйл ажиллагаанд тохирсон байдал
  • Осол аюулгүй ажиллах шаардлага хангасан байдал
  • Эрүүл ахуйн шаардлага хангасан байдал
  • Бүрэн бүтэн байдал
3.3. Ном хэвлэл,  сурах бичиг, гарын авлага, арга зүйн зөвлөмжийн бүрдлүүд
  • Мэдээллийн эх үүсвэр олж авахуйцаар агуулгад нийцсэн байдал
  • Товьёог, тэмдэглэл хийж ашиглахад хялбар, тодорхой болгосон байдал
3.4.

Бүлэг сэдэв  болон нэгж хичээлээр үнэлэх үнэлгээний даалгаврын сан

  • Бүлэг сэдэв, нэгж  хичээлийн зорилго, зорилтыг үнэлэхэд чиглэсэн эсэх
  • Суралцагчийн танин мэдэхүйн түвшинд тохирсон байдал
  • Даалгаврын сангийн хувилбар, сонголтын боломж
  • Үнэлгээ хийх аргачлал тодорхой эсэх
3.5.

Нэгж хичээлийн хөтөлбөрүүд

  • Тухайн ангийн хөтөлбөрүүдийг бүрэн хийсэн байдал /хэдэн хувьтай байгаа/
  • Хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасан байдал
  • Хөтөлбөрийн хэрэгжилт, сайжруулалт
3.6.

Кабинет ашиглалтын  байдал

  • Тогтмол ашиглах боломж, ашиглалт
  • Ашиглалтын дэвтрийн хөтлөлт
  • Баяжилт
3.7. Кабинетаас явуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, биелэлт, үр дүн ( жил, улирлаар)                 
  • Кабинетээс зохион байгуулж байгаа ажлын тоо, чанар, хүртээмж
  • Эрэлт хэрэгцээг харгалзан зохион байгуулж байгаа ажлын үр өгөөж
3.8. Сургалтын хэрэглэгдэхүүний бүртгэл, судалгаа
  • Бүртгэл судалгааг хагас, бүтэн жилээр хийсэн байдал
3.9.

Кабинетийн дүрэм

  • Дүрмийн агуулга нь үйл ажиллагаанд нийцсэн байдал
3.10. Сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглах зааварчилга
  • Ашиглах зааварчилгааг ил тод ойлгомжтой байдлаар хийсэн байдал, түүний мөрдөлтөд  анхаарч ажиллах нөхцөл байдал


 

ДӨРӨВ. Кабинет байгуулах, гэрчилгээжүүлэх

4.1. ЕБС-д бага анги, түүх, газар зүй, нийгэм, иргэншил, иргэний боловсрол,  монгол хэл, уран зохиол, монгол бичиг, гадаад хэл (орос хэл, англи, япон, хятад, герман г.м.), физик, мэдээлэл зүй, хими, биологи, байгалийн ухаан, эрүүл мэнд, математик, технологи, хөгжим, биеийн тамир, дүрслэх урлаг зэрэг  кабинетууд байж болохоос гадна зарим хичээлийн нэгдмэл кабинет байж болно.

4.2. Кабинет нь тусгай код дугаартай байна.

Кабинетын нэр код
1 Бага анги 01
2 Түүх, газар зүй, нийгэм, иргэншил, иргэний боловсрол 02
3 Биеийн тамир-чийрэгжүүлэлт, спорт сурталчилгааны төв 03
4 Монгол хэл, уран зохиол, монгол бичиг 04
5 Гадаад хэл (орос хэл, англи, япон, хятад, герман г.м) 05
6 Физик, мэдээлэл зүй 06
7 Хими, биологи, байгалийн ухаан, эрүүл мэнд 07
8 Математик 08
9 Технологи, дүрслэх урлаг 09
10 Хөгжим 10

 

4.3. Кабинетийг сургуулийн сургалтын бодлого, хөтөлбөрт үндэслэн сургуулийн захирлын шийдвэрээр байгуулна.

4.4. Кабинет хариуцах багшийг Заах аргын нэгдлийн саналыг үндэслэн захирлын тушаалаар томилно.

4.5. Энэ зааврын 2 ба3-т заасан шаардлагын дагуу үнэлж  80-аас дээш хувиар хангасныг нотолж сургуулийн захирал сургалтын менежерийн хамт гарын үсэг зурж дүнг, албан  хүсэлтийн хамт тухайн хичээлийн жилийн 10 сард НБГ-т ирүүлнэ.

4.6.Жил бүрийн10 сард кабинетийг  магадлан  шалгаж 11 дүгээр сард баталгаажсан кабинетийг НБГ-ын даргын тушаалаар баталж гэрчилгээ олгоно.

4.7. Шаардлага хангаагүй кабинетыг шалгуулахаар хүсэлт ирүүлсэн тохиолдолд 2 жилийн хугацаанд дахиж шалгахгүй.

4.8. Кабинетийг 2 жил тутамд НБГ-аас дахин шалгаж гэрчилгээг шинээр олгох эсвэл гэрчилгээг хураан авна.

4.9. Кабинетийг  жил тутамд сургуулийн захирлын тушаалаар батлагдсан ажлын хэсэг шалгаж дүгнэлт гаргана.

4.10. Хичээлийн кабинет хариуцагчийг өөрчлөх шаардлага гарвал сургуулийн  захиргааны шийдвэрийг үндэслэн жилбүрийн 11  дүгээр сард НБГ-аас гэрчилгээг сольж олгоно.

4.11. Дээрх шаардлагуудыг хангахгүй байгаа болон баяжилт хийгээгүй кабинетийн гэрчилгээг  сургалтын менежерийн санал, тухайн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр хүчингүй болгоно

                                                         ---о0о---

 

                                        

Ангилал : Эрх зүй | Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (0) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Nyamsuren :
    2016-02-02 16:38

    85-r С. Нямсүрэн Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлаж байна.

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл