Gerbul-khuukhed.miniih.com

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ

“Сонголт ба хөгжүүлэх үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдийн хөгжлийг цогц хангах нь”

2013-02-14 20:51

 

Үзүүлэх ажлын зорилго:

Сургалтын дидактик материалыг  /сургах/ тоглоом  болгож ашиглан түүгээр дамжуулан хүүхдийн хөгжлийг дэмжих

Зорилт:

•      Сэдэвтэй уялдсан оновчтой хэрэглэгдэхүүн /тоглоом/ бий болгосноор орчин тодорхой түвшинд баяжигдана.

•      Хүүхдийн сонголтод үндэслэсэн хөгжүүлэх үйл ажиллагааг явуулснаар тэдний суралцах бие даах чадвар дэмжигдэнэ.

•      Тоглож суралцсанаар амьдрах ухааны тодорхой хэм хэмжээг эзэмшинэ.

•      Цэцэрлэгийн багш, арга зүйч нартай харилцан туршлага солилцоно.

Хөгжүүлэх үйл ажиллагаа эрдэмтдийн онолтой хэрхэн уялдсан нь

•      Ж.Пиаже “Хүүхэд бол ангид идэвхтэй суралцагч, багш нь хүүхдийн хөгжилд зохицсон материал, дадлага-туршлага хуримтлуулах боломжийг бий болгох гол үүрэгтэй” гэж үзсэн.  Л.С.Выготский “Албадлагын бус, хүүхдийн сонирхлыг татсан, танин мэдэхүйн хэрэгцээг нь хангахуйцаар, хөгжүүлэх үүрэгтэйгээр  явагдах ёстой” гэж үзсэн. /сонголтоор/

•      Э.Эриксон “Хүүхдийн хөгжил нь зорилго чиглэлтэй, зохион байгууллаттайн үйл ажиллагаанаас гадна хүүхдийн дотоод хүч нөлөөлнө” гэж үзсэн.  /хүүхдэд илэрч буй зан чанар/

•      Ф.Фребел “Өөрийн чөлөөт үйл ажиллагаагаар асуудлыг  өөрөө шийдвэрлэх, бодит байдалтай байна” гэж үзсэн. /хийж буй үйлдэлээр/

•      М.Монтессори “Хүүхдийн чөлөөт бие даасан байдал түүнд зохицсон арга зүйн материалууд байх ёстой” гэж үзсэн. /тоглож байгаа тоглоомоор/

•      Р.Штайнер “Дуурайн тоглох, янз бүрийн санаануудыг авах болмжтой тийм орчин нөхцлийг бүрдүүлэх нь чухал” гэж үзсэн байна. /сэдэвт тоглоомоор/

•      БНХХ-н стандарт Хүүхдийн хөгжилд цогц байдлаар хандах хандлага /төвийн үйл ажиллагаагаар/

•      “Эрдэм боловсролтой монгол хүн” хөтөлбөрт хүүхдийн авъяас сонирхол, чадварыг нээж, нэг ч хүүхдийг орхигдуулахгүйгээр сургах арга зүй, сургалтын агуулга, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ” гэж туссан. /сургалтын хөтөлбөрт тусгасан/

 

Чингэлтэй дүүргийн 37-р цэцэрлэг 2012-2013 оны хичээлийн жилд сургалтын хөтөлбөрийг шинэчилэн боловсруулж, боловсруулсан хөтөлбөрийн дагуу хөгжүүлэх үйл ажиллагааг хүүхэд төвтэй, хүүхдийг үйлийн эзэн байхуйцаар хялбар аргаар, хүүхэд нэг бүртэй тулж ажиллахаар зохион байгуулсан нээлттэй үйл ажиллагааг 2012-оны 11-р сарын 19, 27, 28, 2013-оны 1-р сарын 22, 23 чингэлтэй дүүрэг, нийслэлийн хэмжээний 6 дүүргийн арга зүйч, багш нарт үзүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа. 

Үзүүлэх ажлын зорилго, чиглэл, эрдэмтдийн үзэл баримтлал хэрхэн уялдаж байгааг болон багшийн танилцуулгыг арга зүйч М.Алтанцэцэг,  хүүхдийн бие даасан  хөгжүүлэх үйл ажиллагааг бэлтгэл бүлгийн багш Г.Янжмаа удирдан явуулсан.  Үзүүлэх ажилд нийт 141 арга зүйч, 102 багш 36 эцэг эх хамрагдсан.

Үзүүлэх ажил хөтөлбөрийн дагуу нийт 5 чиглэлийн хүрээнд явагдсан. Үзүүлэх ажлын тойм:

1. Үзүүлэх ажлын зорилго, чиглэл, эрдэмтдийн үзэл баримтлал

2. Багшийн танилцуулга

3. Бэлтгэл бүлгийн хүүхдийн бие даасан  хөгжүүлэх үйл ажиллагаа /сонголт 

ба төвийн үйл ажиллагаа/

4. Хэлэлцүүлэг

5.Санал, асуулт

Оролцогчдоос санал асуулга авч, хэлэлцүүлэг хийсэн болно.

Асуулга, хэлэлцүүлгийн дүгнэлтэд: Хүүхдийг тоглонгоо хөгжүүлэх үйл ажиллагааг явуулснаар хүүхэд нэг бүртэй тулж ажиллах цаг их, сонголт нь хүүхдийн эрхэнд суурилсан, хийж буй үйлдэл нь хүүхдийн зан чанарын олон сайн талыг төлөвшүүлж чадаж байгаагаас гадна  багшийн бүтээлч сэтгэлгээ, шинийг санаачлах, эрэл хайгуул хийх, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх зэргээр  багш алхам тутам өөрөө хөгжих боломжтой.

 

Like | Ангилал : Хүүхэд нэг бүрийг хөгжүүлье | Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (604) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. bayartsetseg :
    2013-03-08 14:15

    tsashid iluu ih zuil hiigeerei

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл