Gerbul-khuukhed.miniih.com

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ

“Хүүхдийн бүтээлч үйлийг хөгжүүлэх нь” сэдэвт үзүүлэх ажил

2013-02-15 12:33

Нийслэлийн Боловсролын Газраас зохион байгуулж буй үзүүлэх ажлуудын хүрээнд Баянгол дүүргийн 15-р цэцэрлэгийн багш Д.Ундармаа нийслэлийн цэцэрлэгүүдийн багш, арга зүйч нартай хүүхдийн бүтээлч үйлийг хөгжүүлдэг арга туршлагаасаа хуваалцан, санал бодлоо солилцлоо.

 

2013 оны 1-р сарын 31-ны өдөр зохион байгуулсан уг үзүүлэх ажилд НБГ-ын мэргэжилтэн З. Болормаа болон 36 арга зүйч, багш оролцов.

Үзүүлэх ажил нь 3 үе шаттайгаар явагдав.

Үүнд:

1. Сургалтын орчны тохижилт болон баяжилттай танилцуулах

2. Хичээлийн жилийн турш хүүхдүүдийн хөгжүүлэх үйл ажиллагаагаар болон багш нартайгаа хамтран хийсэн бүтээлүүдийн үзэсгэлэнг танилцуулах

3. Хөгжүүлэх үйл ажиллагааны явцад хүүхдээр цаасан урлалын дагуу хэрхэн цэцэг эвхэх арга зүйгээс танилцуулах

 

 

Бүтээлийн үзэсгэлэнгийн хэсгээс

Хүүхдийн бүтээлч үйлийг хөгжүүлэх зорилгоор дүрслэх урлаг хичээл болон хөгжүүлэх үйл ажиллагаагаар хийсэн багш хүүхдийн хамтарсан бүтээлүүдийг дэлгэн тавьсан. Хүүхдүүдийн бүтээсэн цаасан эвхээсийг, нэгж хичээлийн дагуу орчин  бэлдсэн самбар дээр байрлуулан нааж, дахин хэрэглэгдэх маягаар хичээлийн зурагт үзүүлэн болгосон.

Мөн бүтээлч үйлийг хөгжүүлэх зорилгоор хийсэн биет болон зохион бүтээх тоглоом, наадгайг байрлуулан тавьсан байна. Багш нарт санаа авах зорилгоор “Төрсөн өдрийн булан”, “Төрсөн өдрийн мэндчилгээ”, “Цаасан хайчилбар”, “Шувууд буцлаа” гэх мэт сэдвээр бүтээлийг  зааварчилгааны хамт  хийж тавьсан.

 

 

Хөгжүүлэх үйл ажиллагааны явцаас:

Хөгжүүлэх сургалтын мөн чанар нь ардчилсан нээлттэй, тасралтгүй байнга хөгжин дэвшиж боловсронгүй болж байдаг. Багш өдөр тутмын ээлжит хичээлийн дагуу төлөвлөгөө боловсруулан хөгжүүлэх үйл ажиллагаагаа явуулж түүгээр дамжуулан хүүхдийн бүтээлч үйлийг хөгжүүлж ирсэн.

Математикийн хөгжүүлэх үйл ажиллагаагаар хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх  даалгавар боловсруулж  хүүхэд нэг бүртэй ажиллаж, үнэлж дүгнэдэг. Дүрслэх урлагийн хичээлийн хөгжүүлэх үйл ажиллагаагаар  хичээлд үзсэн зүйлээ бататгахаас гадна гарын доорх материал ашиглан тоглоом наадгай мөн цаасан урлалаар бүтээл хийж хүүхдийг хөгжүүлдэг. Хийсэн тоглоом наадгайгаа хичээлд ашиглах бөгөөд түүгээрээ дамжуулан хүүхдийн үйлийн эзний байр сууринаас идэвхтэй бие даан оролцох үйл ажиллагааг дэмжиж өгдөг.

Хүүхдийн бүтээлч үйлийг нь хөгжүүлэх нь сэдэвт үзүүлэх ажлын дүгнэлт

Үзүүлэх  ажлын зорилго нь :

  • Сургалтын орчны таатай тохилог, аюул осолгүй, хүүхдэд нээлттэй байдлаар тохижуулсан арга туршлагаа бусадтай санал солилцох
  • Багш хүүхдүүдтэй хамтран хамтын бүтээлийг  энгийн хялбар аргаар хийж, түүгээрээ дамжуулан хүүхдийн бүтээлч үйлийг хөгжүүлдэг арга туршлагаасаа бусадтай санал солилцож түүгээрээ үзэсгэлэн гаргасан.

Цаашид анхаарах зүйл:

  • Сэтгэхүйн арга барил төлөвшүүлэх замаар зохион байгуулсан сургалтаар
  • Хүүхдийн бие даасан бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх үйлийн эзний байранд тавьж ажиллах
  • Хүүхдэд олон зүйлийг хийлгэх  нь чухал биш цөөхан зүйлийг чадвар болгон эзэмшүүлэх
  • Цаасан урлалын бүтээлийг судалгаа болгон авч хүүхдийн хөгжлийг тодорхойлох хүүхдээ хөгжүүлэх

 

Ангилал : Хүүхэд нэг бүрийг хөгжүүлье | Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (1674) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. oyuntuya :
    2013-04-23 09:51

    15-r tsetserlegiin hamt olondoo ajiliin amjilt, sain saihan buhniig husen erooe. Ta nar mini mash buteelch bas ih saihan humuus shuu

  2. Hundaga :
    2013-02-18 12:36

    Etseg ehchuud bolon mergejiliin bagsh nart heregtei uneheer saihan shine medeeluuluud oruulsan bagsh nartaa bayarlalaa.ajiliin amjilt husie. syrguuliin umnoh bolobsrol dabtagdashgui gej bi heleh dyrtai

  3. Saikhanaa :
    2013-02-15 18:21

    Ulaan devter barisan hun hen be. tanidag hun baih chin dee hehehe

Сэтгэгдэлийн тоо : 3

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл