Хан – Уул дүүргийн 72 дугаар цэцэрлэг
Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны А/327 тоот тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого”-ын зорилго нь “Хүүхэд бүрийг бие сэтгэлээр эрүүл өсгөн бойжуулахад багш, судлаач, эцэг эх хамтарч ажиллахад чиглэл өгч, дэмжлэг үзүүлэхэд орших” бөгөөд энэ хүрээнд72-р цэцэрлэгийн захиргаанаас “Аав цэцэрлэгт орсон нь” нээлттэй үйл ажиллагааг 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт 6 бүлгийн 92 аав оролцсон бөгөөд уг арга хэмжээний үеэр тэдэнд зориулан “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн сургагч багш М.Энхсайхан “Гэр бүл - Хүүхдийн хөгжлийг дэмжих орчин” сэдэвт сургалтыг явуулсан.
Мөн Хан-Уул дүүргийн “Цахирмаа” сүлжээ цэцэрлэгүүдийн дунд зохиогдсон “Чадварлаг туслах багш”-ийн тэмцээнд оролцож II байр эзэлсэн туслах багш нарын бүтээлээр үзэсгэлэн гаргаж аав нартаа танилцуулав.
Бүлгийн багш нар өдрийн дэглэмийн дагуу 800-1400 цагийн хооронд цэцэрлэгийн үйл ажиллагааг танилцуулж, хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Сургалтын явцад аавуудын хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, саналаа солилцож, туршлага судлах боломжийг бүрдүүлэн ажиллав.
Нээлттэй үйл ажиллагааны явцад цэцэрлэгийн эрхлэгч С. Эрдэнэ –Ундрах, арга зүйч Л. Нямсүрэн нар өдөрлөгт оролцогч аавуудтай уулзаж, тэдний санал бодлыг сонсон, цаашдын цэцэрлэгийн үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээ илэрхийлсэн байна.
НЭГ. ӨГЛӨӨНИЙ ХҮЛЭЭН АВАЛТ
Аав нар өглөө цэцэрлэгтээ ирж байгаа нь
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ “БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ
ЭЦЭГ ЭХЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ”-ИЙН НОМЫН ФОНДООС
ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагч та цувралаар танилцуулах эдгээр
номоос сонголт хийн гэрээр авч ашиглаж болно. Харилцах утасны дугаар: 94098800
I. Сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны доктор, профессор
Төмөр-Очирын Намжилын бүтээлээс толиллуулж байна.
УРИАЛГА
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН АРГАЗҮЙЧ НАРТ ХАНДАН УРИАЛАХ НЬ:
Таны, миний, та бидний дунд мөр зэрэгцэн алхалж, амьдарч байгаа мэргэжил нэгт багш, сурган, хүмүүжүүлэгч БЗД-ийн 146 дугаар цэцэрлэгийн арга зүйч Б.Наранжаргал нь боловсролын байгууллагад 20 жил ажиллаж өөрийн оюун ухаан, хүч чадлаа бага насны хүүхдийг хөгжүүлэх, хүмүүжүүлэх ариун үйлсэд харамгүй зарцуулж ажилласан “Боловсролын тэргүүний ажилтан”-ы нэг билээ.
Б.Наранжаргал 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. Хан-Уул дүүргийн 41-р сургуульд 1980-1990 онуудад суралцаж төгсөөд улмаар МУБИС-ийн харьяа Цэцэрлэгийн багшийн сургуулийг 2001 онд “Багш-арга зүйч” мэргэжлээр дүүргэсэн. Боловсролын удирдахуйн магистр. Тэрээр ХУД-ын 27 дугаар цэцэрлэгт хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлж 1991-1997 онуудад багш, БЗД-ийн 21 дүгээр цэцэрлэгт 2000-2011 онд багш, БЗД-ийн 146-р цэцэрлэгт 2011 оны 10 сараас арга зүйчээр ажилласан.
Б.Наранжаргалын амьдралд 2012 оны 11 дүгээр сард нөхөж баршгүй хүнд гарз хохирол учирч, хоёр хүүхдийнх эцэг, халамжит сайхан хань, амьдралын түшиг тулгуур болсон хань нь өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзжээ.
Багш Б.Наранжаргал 2013 оны 7-р сард цус харваж, тархины хүнд хагалгаанд орсноор хөдөлмөрлөх боломжгүй болсон нь түүний хувьд хорвоогийн бас нэгэн хатуу давааг давах шалгуур болсон юм. Одоогийн байдлаар 12 настай охин, 16 настай хүүгийнхээ халамж асрамжинд хэвтэрт байгаа билээ.
Мэргэжил нэгт нөхөртөө сэтгэлийн тэнхээ өгч, халуун дулаан сэтгэлээр урам зориг хайрлахыг хүсэж, энэхүү аянд мэргэжил нэгт багш сурган хүмүүжүүлэгчдээ манлайлан оролцохыг ТА БҮХНЭЭС ХҮСЭН уриалж байна.
Хандивын данс: “Хас” банк-5001024944
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс
Нийслэлийн тэргүүний 86 дугаар цэцэрлэгийн хамт олон “Бага бүлгийн сургалтын хөтөлбөр”-ийг 3 жил туршин сайжруулж та бүхэнтэйгээ туршлагаа солилцохоор хэвлэн нийтлүүллээ.
Уг номын давуу тал:
· 20-23 сартай хүүхдүүдийн хөгжлийн асуудлыг хөндөж тэдэнд явуулах сургалтыг хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр бүтэн жилээр төлөвлөн оруулсан нь багш нарын гарын авлага болох бүрэн боломжтой.
· Багш нарт зориулан олон материал, хэрэглэгдэхүүнүүдийн санааг оруулахыг хичээсэн.
· Арга зүйн аргачлалуудыг олон хувилбараар авч оруулсныг ашиглан ажиллах боломжтой.
· Эрүүл ахуйн зарим хэрэгцээт зөвлөмжүүдийг оруулж өгсөн болно.