Багшаар ажиллах эрх олгох шалгалт зохион байгуулагдах гэж байна
Шалгалтыг БМДИ-ийн захирлын 2014/06/30-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар батлагдсан "Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрх олгох шалгалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулна.
Багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал БМДИ-ийн www.itpd.mn цахим хуудсаар дамжуулан онлайн хэлбэрээр зохион байгуулагдана.
Багшаар ажиллах эрх олгох шалгалтыг онлайн хэлбэрээр 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулах бөгөөд хөдөө орон нутагт шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүний тооноос хамааран шалгалтын байршил, хугацааг зарлах ба аймаг нийслэлийн Боловсролын газарт 2014 оны 10 дугаар сарын 30-нд багтиаан зохион байгуулах удирдамжийг хүргүүлнэ.
Энэ хичээлийн жилд зохион байгуулсан шалгалтууд зуны амралтаар зохион байгуулагдсаны улмаас оролцогчид мэдээлэл дутмаг байдал гарсан тул боловсролын газрууд багшаар ажиллах эрх олгох шалгалтад орох иргэдийг бүрэн хамруулахад анхаарч хамтран ажиллана уу.