БҮЖГИЙН УРЛАГААР ДАМЖУУЛЖ ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЖ БАЙГАА ТУРШЛАГААС
БГД-ИЙН ТЭРГҮҮНИЙ 164-Р ЦЭЦЭРЛЭГ
Бүжгийн наадам зохион байгуулах үндэслэл:
Бүжгийн урлаг бол тухайн улс үндэстний ахуй амьдрал, хүсэл мөрөөдөл, зан ааш зэрэг сэтгэхүйн дотоод ертөнцийг уран хөдөлгөөн ба дохио зангаа уран сэтгэлгээгээр илэрхийлэх, хөгжим, хөдөлгөөн хоёрыг хослуулсан онцгой урлаг юм. Хүүхэд ярьж эхлэхээсээ өмнө хэн нэгний зааварчилгаагүйгээр хөгжмийн аянд хөдөлгөөн хийж эхэлдэг нь энэхүү чадвар төрмөл заяагддагийг гэрчилнэ.
Зорилго: Хүүхдийн хөгжим сонсох, сонссон хөгжмийн аялгуунд хэмнэл хөдөлгөөнөө тохируулан бүжиглэх мэдрэмжийг хөгжүүлэх