ХУД–ийн “Гурван хөгжил - Зайсан” цэцэрлэг нь 10 жилийн ойдоо зориулж ХУД-ийн төрийн бус өмчийн цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Оюун ухааны сорил” уралдаант тэмцээн зохион байгуулав. Тэмцээнд 10 цэцэрлэгийн 14 хүүхэд оролцож, “Оргил”, “Нархан үрс”, “Миний найзууд” цэцэрлэгийн хүүхдүүд тэргүүн байр эзэлж шагнуулав.