“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ”
СЭДЭВТ СУРГАЛТАД СУУХ БАГШ НАРЫН НЭР
2015.03.26-27 ХУД 67-р цэцэрлэг
“Эрүүл инээмсэглэл” төсөл хэрэгжиж эхэллээ.
Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн санаачилгаар, Австралийн Засгийн газрын санхүүжилттэй “Ротари” клуб, АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн хамтарсан Баянзүрх дүүргийн гэр хороололд орших 5 /32, 45, 62, 115, 177/цэцэрлэгийн 4-5 настай хүүхдүүдийг хамрах Амны хөндийн ариун цэврийн анхан шатны мэдлэг, хандлага, дадлыг хэвшүүлэх “Эрүүл инээмсэглэл” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Төслийн нээлт: 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэг дээр болов.
Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар Ротари клубын Ерөнхийлөгч А.Мөнхжаргал, И.Оюунгэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн боловсрол, салбар хоорондын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.Мэндсайхан, Нийслэлийн Боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Болормаа, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн зөвлөх, Тусгай Олимпийн хорооны гүйцэтгэх захирал П.Болормаа, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-эрдэнэ, Боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Ц.Энхтуяа, Австралийн сайн дурын ажилтан, 115 дугаар цэцэрлэгийн багш ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн багш А.Сувданчимэгээр ахлуулсан резидент эмч нар 4-5 настай 100 хүүхдийн амны хөндийн үзлэгийг хийж, шүдээ хэрхэн угаах аргачлалыг зааж, зөвөлгөө өгөв.
Төслийн зорилго:
Баянзүрх дүүргийн 5 цэцэрлэгийн хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмэр оруулах
Төслийн үндсэн үйл ажиллагааны үр дүн:
1. 4-5 насны хүүхдүүд шүдээ зөв арчлах дадал эзэмшинэ.
2. Жилд 2 удаа үзлэгт хамрагдана.
3. Цэцэрлэгийн багш ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл амны хөндийн ариун цэврийг хэрхэн сахих чиглэлийн сургалтад хамрагдана.
4. Холбогдох сургалтын үзүүлэн материалаар хангагдана.
5. Угаалтуур, суултуурын тоо нэмэгдэнэ.
Эрхэмсэг бүсгүйчүүд та бүхэндээ удахгүй болох "ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР"-ын мэнд хүргэе.