Gerbul-khuukhed.miniih.com

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ

Архив : 2015 - 4

Бичлэгийн тоо : 15 | Дэлгэцэнд : 1-10

Татварын суутгалыг зогсоох тухай

2015-04-28 17:45:33

Ангилал : Эрх зүй | Нийтлэсэн : A.Amartuvshin | Уншисан (244) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АНХААРАХ АСУУДЛУУД

2015-04-28 13:51:49

Ангилал : Сургалт | Нийтлэсэн : A.Amartuvshin | Уншисан (183) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БУЙ БАЙДАЛ

2015-04-28 13:38:41

Ангилал : Сургалт | Нийтлэсэн : A.Amartuvshin | Уншисан (134) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хоол шим тэжээл /200-р цэцэрлэгийн арга зүйч Г.Тунгалаг/

2015-04-23 07:49:27

Ангилал : Эрүүл мэнд | Нийтлэсэн : A.Amartuvshin | Уншисан (559) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

Багшлах эрх олгох, сунгах, хасах, нөхөн олгох материал хүлээн авах хуваарь

2015-04-22 13:01:34

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтлэсэн : A.Amartuvshin | Уншисан (468) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Багшлах эрх олгох: Тодруулга

2015-04-22 12:50:32

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтлэсэн : A.Amartuvshin | Уншисан (550) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Багшлах эрх олгох, сунгах, хасах, нөхөн олгох үйл ажиллагааг зохион байгуулах удирдамж

2015-04-22 12:28:16

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтлэсэн : A.Amartuvshin | Уншисан (718) | Сэтгэгдэл ( 8 ) | Дэлгэрэнгүй

"Зохиомжит дасгал" СХД-ийн 119-р цэцэрлэгийн биеийн тамирын багш Ж.Оюунцэцэг

2015-04-22 10:08:08

Ангилал : Хүүхэд нэг бүрийг хөгжүүлье | Нийтлэсэн : A.Amartuvshin | Уншисан (1109) | Сэтгэгдэл ( 12 ) | Дэлгэрэнгүй

Эрхлэгч, арга зүйч нарт зохион байгуулах сургалтын хуваарь

2015-04-20 11:05:52

 

“ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИН ДАХЬ ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛ,

БАГШ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ”

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Зорилго:

            Нийслэлийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарт хууль ба хүүхдийн эрхийн уялдаа холбоо, хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, багшийн үүрэг хариуцлагын тухай мэдээлэл өгч, тэднийг чадавхжуулахад оршино.

Хамрах хүрээ:

Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар 

Хаана: Багшийн Хөгжлийн Ордон  202 тоот

Хугацаа:

2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр

Ангилал : Сургалт | Нийтлэсэн : A.Amartuvshin | Уншисан (464) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

СӨБ-ын багш нарын ур чадварын уралдаан зохион байгуулах удирдамж

2015-04-15 08:36:53

  

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАГШ НАРЫН

УР ЧАДВАРЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

 

Зорилго:

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй байдал, багш нарын тэргүүн туршлага арга зүй, технологийг түгээн дэлгэрүүлэх, багшийн ур чадвар, хөгжилд дэмжлэг үзүүлэх, шилдэг арга зүй, технологийн сан бүрдүүлэхэд оршино.

Уралдааныг зохион байгуулах чиглэл:

Хүүхдийн цэцэрлэгийн сургалтын 5 чиглэлийн хүрээнд төвийн хөгжүүлэх үйл ажиллагаагаар зохион байгуулна.

Уралдааныг зохион байгуулах үе шат ба хугацаа:

Сургуулийн өмнөх боловсролын багш нарын ур чадварын уралдаан дөрвөн үе шаттай зохион байгуулагдана.

  • Нэгдүгээр шат: Цэцэрлэг тус бүр 3-5 багшийн хөгжүүлэх үйл ажиллагааг шалгаруулж бүс (хэсэг) –т оролцуулна. /12 дугаар сарын 20-ны дотор/
  • Хоёрдугаар шат: Бүс (хэсэг) тус бүрээс 3 хөгжүүлэх үйл ажиллагааг шалгаруулж дүүргийн түвшний уралдаанд оролцуулна. /12 дугаар сарын 25-ны дотор/
  • Гуравдугаар шат: Дүүргүүд бүс (хэсэг) тус бүрээс нэг багшийг шалгаруулж нийслэлийн түвшний уралдаанд оролцуулна. /04 дүгээр сарын 20-24-ний дотор/
  • Дөрөвдүгээр шат: Дүүргүүд 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд шалгарсан багшийн материалыг Нийслэлийн боловсролын газарт хүлээлгэн өгнө. Нийслэлийн боловсролын газар нь зохих удирдамжийн дагуу шалгаруулалтыг зохион байгуулж материалыг БМДИ-д тогтоосон хугацаанд хүлээлгэн өгнө.

Уралдааны шалгаруулалтын дараагийн шатанд оролцох багшийн ур чадварын үнэлгээ нь нийт авах онооны 90%-ээс дээш байна.

Уралдааны нэгдсэн дүнг НБГ-ын сайт дээр  2015 оны 6-р сарын 1-ний өдөр байрлуулна.

Ур чадварын уралдааны шалгуур үзүүлэлт

Уралдааныг дараах шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэнэ.

  1. Хүүхдэд тохирсон агуулга, арга зүйг сонгосон байдал
  2. Сургалтын олон төрлийн арга барил ашиглан хүүхдийг идэвхжүүлж буй байдал
  3. Сургалтын зорилгыг хангахуйц орчинг бүрдүүлсэн байдал
  4. Сургалтын аргазүй, технологи нь зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эсэх
  5. Хүүхэд бүрийн онцлогийг илрүүлэх, ахицыг тогтоохын тулд шаардлагатай мэдээлэл цуглуулж баримтжуулж буй байдал
  6. Дүрс бичлэгийн чанар

“Сургалтын төвд зохион байгуулсан хөгжүүлэх үйл ажиллагаа”-ны дүрс бичлэгийг багш өөрийн даасан бүлэгт дараах шаардлагын дагуу хийсэн байна.

  1. Багшийн болон хүүхдийн үйл ажиллагааг тодорхой харуулж чадсан байх
  2. Дүрс бичлэгийг нэг камераар тасралтгүй бичсэн байх бөгөөд хэрэв эвлүүлэг хийсэн тохиолдолд үйл ажиллагааг тасралтгүй бичсэн бичлэгийн хамт илгээх
  3. Дүрс бичлэгийн хэмжээ нь 640 х 360-аас багагүй байх
  4. Бичлэгийн дүрсийн нягт нь 240 pixel ээс дээш байх
  5. Видео бичлэгийн файлыг CD, эсвэл DVD дээр бичиж, дахин уншуулж шалган 2 хувь хийж илгээнэ. Илгээх CD, DVD-г дараах байдлаар хаяглана. Үүнд:
  • Дүүрэг, хэсэг
  • Цэцэрлэг
  • Багшийн овог, нэр
  • Сэдэв
  • Бичлэгийн уншигдах хугацаа зэргийг бичнэ.

Шалгарсан технологи нь “Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан”-д бүртгэгдэх тул мэдээллийг хамтад нь илгээнэ.

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтлэсэн : A.Amartuvshin | Уншисан (392) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй
 1 2 >