Gerbul-khuukhed.miniih.com

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ

Архив : 2015 - 7

Бичлэгийн тоо : 3 | Дэлгэцэнд : 1-3

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2015-07-28 23:18:50

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс багшаар ажиллах эрхийн шалгалтыг 2015.08.08-ны өдөр зохион байгуулахаар болсон билээ.

“Багшаар ажиллах эрх олгох шалгалтад бэлтгэх сургалт явуулна” гэсэн зарлал, мэдээлэл нь манай байгууллага зохион байгуулж байгаа мэт ойлгогдож иргэдийг төөрөгдүүлж байгааг үүгээр сэрэмжлүүлж байна.

Манай байгууллага “Багшаар ажиллах эрхийн шалгалт”-д бэлтгэх чиглэлээр ямар ч байгууллагатай хамтарч сургалт зохион байгуулаагүй болно.

Түүнчлэн зарим сургалт зохион байгуулж буй газрууд албан ёсны байгууллагын нэрээр бус хувь хүний дансаар сургалтын төлбөр хурааж авах, “шалгалтад тэнцүүлэх баталгаа олгоно, шалгалтад ирэх тестүүд дээр ажиллуулна” гэх мэт мэдээлэл өгч хэт өндөр төлбөртэй сургалт явуулан шалгалтад бэлтгэж буй иргэдийн эрэлт хэрэгцээг ашиглан ашиг орлого олох хэрэгсэл болгож байгааг анхаарна уу.

Эдгээр үйл ажиллагаа нь манай байгууллагатай холбоогүй бөгөөд бид шалгалтын даалгаврын санг ямар нэгэн байгууллага, хувь хүмүүст өгч ашиглуулаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна

Иймд хуурамч мэдээлэл түгээж буй хувь хүн, байгууллагуудыг бид зохих шатны Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн газарт мэдэгдэж байгаа болно.

Манай байгууллагын албан ёсны нэр, хаяг, лого, цахим хуудасны хаяг зэргийг ашиглахыг хориглоно. Манай байгууллагын зөвшөөрөлгүйгээр эх сурвалж дурдахгүйгээр манай цахим хуудас /вэб сайт/-ны мэдээллийг хуулбарлаж нийтлэх, ашиглахыг хориглоно.

Энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд санаатай болон санамсаргүйгээр иргэдийг хуурч, мэхлэх үйлдэл гаргахгүй байж үнэн зөв мэдээлэл өгч байгууллагынхаа албан ёсны нэр, хаяг, танилцуулга, дансны дугаараа ашиглан иргэдтэй харилцахыг зөвлөмжилж байна. 

 

 

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Багшаар ажиллах эрхийн шалгалт зохион байгуулах комисс

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтлэсэн : A.Amartuvshin | Уншисан (126) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

БАГШААР АЖИЛЛАХ ЭРХИЙН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР

2015-07-28 23:12:46

Үндэслэл:

        Монгол Улсын Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 5 дугаар бүлгийн 12 дугаар зүйлийн 12 2 заалт болон Бага дунд боловсролын тухай хуулийн 6 дугаар бүлгийн 21 дүгээр зүйлийн 21 2 дахь заалтуудад "Багш нь багшлах эрхтэй байна" гэж заасан байдаг.  

         БШУ-ы сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”, БШУ-ны сайдын 2014 оны А/52 дугаар тушаалд заасан “СӨББ-д багшаар ажиллах шалгуур үзүүлэлт”-ийг тус тус үндэслэн энэхүү багшаар ажиллах эрх олгох ажлыг зохион байгуулдаг.

          БШУ-ны сайдын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/234 дүгээр тушаалаар “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллах эрх олгох зөвлөл” байгуулагдсан билээ. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын 2014 оны 6 сарын 30-ны өдрийн А/51 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрх олгох шалгалт зохион байгуулах журам” – д зааснаар сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагад багшаар ажиллах эрх олгох шалгалтыг 2014 оноос эхлэн зохион байгуулж байна

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтлэсэн : A.Amartuvshin | Уншисан (161) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Багшаар ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлэх заавар

2015-07-28 21:40:03

Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад багшаар ажиллах хүсэлт гаргасан, багш мэргэжлээр их, дээд сургууль шинээр төгсөгч, холбогдох журмын дагуу багшийн мэргэжил эзэмшүүлэх хөрвөх сургалтад хамрагдсан иргэд болон багшлах эрх нь цуцлагдсан иргэд тус шалгалтад хамрагдана. 

Багшаар ажиллах эрхийн шалгалтын бүртгэл 2015.07.01 - 2015.07.30-ны өдрүүдэд явагдана.

2015 оны 08 сарын 08 нд болох багшаар ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлэх зааврыг

[email protected] хаягаар хүлээн авна.

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтлэсэн : A.Amartuvshin | Уншисан (106) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй