Хүний хөгжлийн судалгаа нь хүүхдийн амьдралын эхний есөн жилд өсөлтийг нь тодорхойлж болох дэс дараалсан өөрчлөлтийг дамждаг болохыг тодорхойлсон. Эдгээр өөрчлөлт нь бие бялдар, сэтгэл хөдлөл, нийгмийн болон танин мэдэхүйн хөгжлийн хүрээнд явагддаг. Энэхүүнасзүйн өөрчлөлт нь багш нарын ажиллах хүрээг тогтоож өгдөг бөгөөд энэ цар хүрээнээс хамаарч багш нар сургалтын орчныг бүрдүүлж, хүүхдэд тохирох мэдлэг чадвар эзэмшүүлэх сургалтын төлөвлөгөөг боловсруулна.
Сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа насзүйн хөгжлийн онцлог хүчин зүйлийг авч үзэхгүйгээр хүүхдэд тохироогүй, хөнгөн эсвэл хүнд сургалт явуулбал хүүхдүүдийн суралцах урам зоригийг мохооно. Иймд багш нар хүүхэд бүрийн хөгжлийн түвшинг зайлшгүй мэдэх шаардлагатай.