Gerbul-khuukhed.miniih.com

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ

Илтгэл

"БНХ-ийг хөгжүүлэх сургалтын орчны судалгаа" магистрант Т.Сувдмаа

2014-04-16 14:55:36

Бага насны хүүхдийг хөгжүүлэх сургалтын орчны судалгаа

Оршил

Судалгааны ажлын үндэслэл: Боловсрол шинжлэх ухааны сайдын А/327 тушаал “СӨБ-ын талаар баримтлах бодлого”-ын үндэслэл, чиглэл, зарчим зэргийг гол үндэслэлээ болгож байна.

Үүнд: 

-          Сургалтын зарчим болох “Орчин бол гуравдагч багш”

-          Оновчтой бүрдүүлсэн сургалтын орчин нь хүүхдийн сонирхол, сэтгэлийг татаж, урам зориг оруулж, тэдний бүх талын хөгжилд нөлөөлдөг тул багш, эцэг эхээс гадна “гуравдагч багш”-ийн үүрэг гүйцэтгэнэ.

-          Орчин нь хүүхдийн суралцах үйлийг өдөөж эрэл хайгуул хийх боломж олгосон, хөдөлгөөнийг дэмжсэн, өөрийн орны соёлыг тусгасан, осол аюулгүй болон ариун цэврийн шаардлагыг хангасан байна.

Судалгааны зорилго: БНХ-ийг хөгжүүлэх сургалтын орчныг судлах, хүүхэд хөгжүүлэх орчны загвар боловсруулах

Судалгааны обьект:БНД-ийн 131, 132, 138, 139, 142, УБ хотын  цэцэрлэгүүд

Судалгааны судлах зүйл: БНХ-ийгхөгжүүлэх сургалтын орчинг бүрдүүлсэн байдал, орчин бүрдэлтийн түвшин

Судалгааны таамаглал: Цэцэрлэгийнорчин хүүхдийн суралцах үйлийг өдөөж эрэл хайгуул хийх боломж олгосон, хөдөлгөөнийг дэмжсэн, өөрийн орны соёлыг тусгасан, осол аюулгүй болон ариун цэврийн шаардлагыг хангаж  үйлийн болон материаллаг, сэтгэл зүйн орчин бүрдүүлсэн байх нь бага насны хүүхдийг хөгжүүлэх гол хүчин зүйл болно.

Судалгааны арга: - Ажиглалтын арга

-          Асуулгын арга

-          Анализ синтезийн арга

-          Ерөнхийлөн дүгнэх арга

Судалгааны шинэлэг тал: Мөн тухайн талбар дээр орчин бол гуравдагч багш болж чадаж буй эсэхийг олж тогтоох, орчныг бүрдүүлснээр бага насны хүүхдийг хөгжүүлэх гол хүчин зүйл нь байх болно гэсэн санааг гаргаж ирсэн нь шинэлэг юм. 

Судалгааны ач холбогдол:

-          Сургалтын таатай орчинг бүрдүүлснээр, хүүхэд өөрийн хүсэл сонирхлоороо бие даан бүтээлч үйлээ хөгжүүлэх, сэтгэл зүйн болон оюуны чадамжаа нээж илрүүлэх, эрэл хайгуул хийх, шинжлэн судлах, амьдралын хэрэгцээтэй чадвар эзэмшихэд нь туслах гуравдагч багш болж чадна гэдгийг нотлон харуулах

-          Багшийн ажлын ачаалал багасч, хүүхдийг чиглүүлэгч, судлаачийн үүрэг гүйцэтгэхэд нь дөхөм болно. 

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (3623) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

2014-02-10 10:47:25

   

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (494) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Гэр бүлийн уур амьсгалыг хүүхдийн зурсан зургаар шинжих нь

2014-01-14 11:08:10

                

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (1531) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Монгол ардын уламжлалт тоглоомоор хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж

2014-01-14 09:36:42

 "Монгол ардын уламжлалт тоглоомоор хүүхэд нэг бүрийг

                             хөгжүүлэх боломж" 

                                                                                      ИЛТГЭЛ

 

               БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 85-Р ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ С.НЯМСҮРЭН

 

Оршил.............................................................

Нэгдүгээр бүлэг:

  Монгол ардын уламжлалт тоглоомын өв уламжлал, төрөл зүйл...................................

 1.1.  Монгол ардын  уламжлалт тоглоомын тухай ерөнхий ойлголт............................................

Хоёрдугаар бүлэг:

СӨБ-ын  сургалтад ардын уламжлалт тоглоомыг ашиглах арга зүйн хувилбар.........................

2.1.  Ардын уламжлалт тоглоомыг сургалтад ашиглаж судалсан судалгаа, туршилт үр дүн.

Дүгнэлт...........................................................

Ном зүй.........................................................

Хавсралт........................................................

 

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (5327) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

“ХҮНИЙ ЭРХ-ХҮҮХДИЙН ЭРХЭЭС” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

2013-04-23 13:11:22

ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ

  “ХҮНИЙ ЭРХ-ХҮҮХДИЙН ЭРХЭЭС” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ 

 

2013.04.22.                                                                                            Улаанбаатар хот

 

ЗОРИЛГО:

  •  Цэцэрлэгийн багш нарын хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн талаарх ойлголт,  үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, чадваржуулах, тэднээр дамжуулан эцэг эх, олон нийтийн хандлагыг төлөвшүүлэхэд нөлөөлөх
  •  “Хүүхдийг зодож, шийтгэхгүй байх өдөр“ /04-р сарын 30/, “Олон улсын гэр бүлийн өдөр” /05-р сарын 15/, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” /06-р сарын 01/-ийг угтан Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн  цэцэрлэгүүдийг хүүхдийн эрх, хамгаалал, ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн /цэцэрлэг, гэр бүлд/ ажил зохион байгуулахыг идэвхжүүлэх
Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (1218) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Шилдэг илтгэлийн уралдааны 3-р байр - 172-р цэцэрлэгийн багш Ё.Нарантуяа

2013-04-08 17:18:38

 

ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ АХИСАН ТҮВШИНГЭЭР ҮНЭЛЭХ НЬ

 

 

Баянзүрх дүүргийн 172 дугаар цэцэрлэгийн багш Ё.Нарантуяа

Хураангуй:

Онолын болон соёл, зан заншлын хувьд хүүхэд хэмээх ойлголтыг ялгаатай байдлаар тодорхойлдог хэдий ч тэр нь эрүүл аюулгүй орчинд өсч бойжиж, хайрлуулах, хамгаалуулах, сурч хөгжихөд зориулагдах ёстой хүний амьдралын хамгийн нандин үе юм. Судлаач Н. Бэгз “Бага насандаа хүмүүжих үйл явц, түүний нийгмийн үр дүн нь насан туршдаа үргэлжлэх хүний хөгжил, төлөвшилд маш чухал үе бөгөөд түүнийг амжиж ашиглалгүй өнгөрөөвөл хожим нөхөх бололцоогүй гэдгийг хүн төрөлхтөн эртнээс мэдэрч ирсэн байна” гэж бичсэн нь хүүхэд бага байх тусам түүнтэй ажилладаг насанд хүрэгчдийн үүрэг улам нарийн бөгөөд хариуцлагатай байх ёстой гэсэн эрдэмтдийн санааг баталж байгаа юм. Тийм ч учраас бага насны хүүхдийг ажиглангаа судалж чадвар төлөвшүүлэх нь багш бидний үүрэг юм.

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (6195) | Сэтгэгдэл ( 6 ) | Дэлгэрэнгүй

Шилдэг илтгэлийн уралдааны 1-р байр - 39-р цэцэрлэгийн багш Б.Буджав

2013-04-08 14:40:41

 

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ АЖИГЛАЖ ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ НЬ

Дэд сэдэв: Хүүхдийн хамтач, нөхөрсөг зан чанарыг судалж хөгжүүлэх нь

Чингэлтэй дүүргийн 39-р цэцэрлэгийн багш Б.Буджав

 

Оршил                                              

      Хүүхэд насанд хамтач, нөхөрсөг зан чанарууд төлөвшсөнөөр хувь хүний цаашдын амьдрал, ажлын амжилт, нийгмийн хөгжилд хүртэл эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй юм.

      Хүүхдэд зан чанарын эерэг төлөвшил олгох, үүний дотор хамтач, нөхөрсөг, багаар ажиллах зан чанарын анхдагч хандлагыг төлөвшүүлэхийн тулд явуулсан өөрийн ажиглалт, туршилт, судалгаанд түшиглэн энэхүү илтгэлийг бэлтгэв.  

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (4154) | Сэтгэгдэл ( 9 ) | Дэлгэрэнгүй

Шилдэг илтгэлийн уралдааны 2-р байр - 86-р цэцэрлэгийн багш Д.Пүрэвцэрэн, Ц.Отгонтуяа

2013-04-05 18:38:44

 

 

ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ХЯНАЛТЫН ХУУДСААР

АЖИГЛАХ НЬ

 

 Д.Пүрэвцэрэн,Ц.Отгонтуяа

(Нийслэлийн тэргүүний 86 дугаар цэцэрлэгийн багш нар)

 

Хураангуй

Хүүхэд бүрийн хөгжлийн түвшин харилцан адилгүй байдаг учраас тэд өөр өөр чадвартай  байдаг. Хөгжлийн ахицыг ажиглан тэмдэглэх гарын авлагууд 1999, 2004 онуудад хэвлэгдсэн байна. Ажлын чиглэл болгон хүүхдийн хөгжлийн түвшин болон чадваруудыг ажиглан тэмдэглэж байсан ба харьцуулан аль нь багш нарт ажиллахад илүү боломжтойг судалгааныхаа үр дүнгээр харуулахыг зорилоо. 

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (2543) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ТӨЛӨВШИЛД БАГШ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗАМ

2013-03-21 11:14:57

 

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ТӨЛӨВШИЛД БАГШ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗАМ

 

Ж. Шинэбаяр

Баянзүрх дүүргийн 172 дугаар цэцэрлэгийн арга зүйч

 

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (7727) | Сэтгэгдэл ( 13 ) | Дэлгэрэнгүй

Зохион бүтээх үйл ажиллагааны явцад хүүхдийн математикийн танин мэдэх сонирхлыг нэмэгдүүлэх нь

2013-02-20 14:55:02

СБД-ийн 160-р цэцэрлэгийн багш Б.Энхцэцэг

"Зохион бүтээх үйл ажиллагааны явцад хүүхдийн танин мэдэх сонирхлыг нэмэгдүүлэх нь" илтгэл

 

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (3256) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй