Gerbul-khuukhed.miniih.com

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ

Эрүүл мэнд

Хоол шим тэжээл /200-р цэцэрлэгийн арга зүйч Г.Тунгалаг/

2015-04-23 07:49:27

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (559) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

“Эрүүл инээмсэглэл” төсөл хэрэгжиж эхэллээ.

2015-03-17 17:34:12

“Эрүүл инээмсэглэл” төсөл хэрэгжиж эхэллээ.

Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн санаачилгаар,  Австралийн Засгийн газрын санхүүжилттэй  “Ротари” клуб, АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн  хамтарсан Баянзүрх дүүргийн гэр хороололд орших 5 /32, 45, 62, 115, 177/цэцэрлэгийн 4-5 настай хүүхдүүдийг хамрах Амны хөндийн ариун цэврийн анхан шатны мэдлэг, хандлага, дадлыг хэвшүүлэх “Эрүүл инээмсэглэл” төсөл хэрэгжиж эхлээд байна.

Төслийн нээлт: 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэг дээр болов.

Нээлтийн үйл ажиллагаанд  Улаанбаатар Ротари клубын Ерөнхийлөгч А.Мөнхжаргал, И.Оюунгэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн боловсрол, салбар хоорондын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.Мэндсайхан, Нийслэлийн Боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Болормаа, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн зөвлөх, Тусгай  Олимпийн хорооны гүйцэтгэх захирал П.Болормаа, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-эрдэнэ, Боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Ц.Энхтуяа, Австралийн сайн дурын ажилтан, 115 дугаар цэцэрлэгийн багш ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн багш А.Сувданчимэгээр ахлуулсан резидент эмч нар 4-5 настай 100 хүүхдийн амны хөндийн үзлэгийг хийж,  шүдээ хэрхэн угаах аргачлалыг зааж, зөвөлгөө өгөв.

Төслийн зорилго:

Баянзүрх дүүргийн 5 цэцэрлэгийн хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмэр оруулах

Төслийн үндсэн үйл ажиллагааны үр дүн:

1.    4-5 насны хүүхдүүд шүдээ зөв арчлах дадал эзэмшинэ.

2.    Жилд 2 удаа үзлэгт хамрагдана.

3.    Цэцэрлэгийн багш ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл амны хөндийн ариун цэврийг хэрхэн сахих чиглэлийн сургалтад хамрагдана. 

4.     Холбогдох сургалтын үзүүлэн материалаар хангагдана.

5.    Угаалтуур, суултуурын тоо нэмэгдэнэ.

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (325) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

Бага насны хүүхдийн эрүүл мэндэд чийрэгжилт нөлөөлөх нь

2014-08-15 01:27:48

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (1303) | Сэтгэгдэл ( 20 ) | Дэлгэрэнгүй

\"Шүдээ арчилцгаая\" /ХУД 49-р цэцэрлэг багш Т.Нямжавсүрэн/

2014-04-22 16:08:46

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (1426) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

Ногоон цай компьютерийн хортой цацрагаас хамгаалдаг

2014-04-14 16:22:19

                            

                      Ногоон цай компьютерийн хортой цацрагаас хамгаалдаг

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (512) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Түлэгдсэн үед гэрийн нөхцөлд авах арга хэмжээ

2014-04-04 18:45:32

                      Түлэгдсэн үед гэрийн нөхцөлд авах арга хэмжээ

                                    

Түлэгдэлт нь халуун хүйтнийг зохицуулж элдэв нян бактериас хамгаалах үүрэгтй арьсыг гэмтээдэг. Гар хурууг түлэх нь ноцтой зүйл биш гэж үздэг ч үнэндээ багахан хэмжээний түлэгдэлт хүртэл ноцтой хүндрэлийг үүсгэх боломжтой ажээ.  Хүнд ч бай хөнгөн ч бай ямар нэг байдлаар түлэгдэлт бий болсон  бол дараах зөвөлгөөнүүд танд хэрэг болно.
Түлэгдэлтийг эмчлэх арга хэмжээ нь  түлэгдэлтийн түвшин хэр байгаагаас шалтгаалж өөр өөр байдаг.
1-р зэргийн түлэгдэлт-Энэ хамгийн хөнгөн түлэгдэлт буюу зөвхөн арьсны өнгөн хэсэг түлэгдэнэ. Арьс нь энэ үед улайж хорсдог . Ихэнхдээ наранд түлэгдэхийг 1-р зэргийн түлэгдэлтэнд оруулдаг.
2-р зэргийн түлэгдэлт- Энэ үед арьсны өнгөн хэсэг түлэгдэхээс гадна 2-р давхарга мөн түлэгдэнэ. Хэрвээ таны түлэгдэлт 2-р зэргийн түлэгдэлт бол арьс тань хавагнаж, цэврүү үүсэх шинж тэмдэг илэрдэг.
3-р зэргийн түлэгдэлт- Энэ үед арьсны бүх давхарга түлэгдэх ба танд ямар  ч өвчин мэдэгдэхгүй. Учир нь арьсны мэдрэлийн цэгүүд гэмтдэг. Арьсны өнгө өөрчлөгдөж хар, цагаан бор болно.
 

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (884) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Үзэмний шүүс юунд сайн бэ?

2014-04-04 18:36:16

                              

Үзэмний шүүс ууснаар калийг нөхөж өгдөг. Хаван хөөх эм их уухад биед буй калиа алдаж, үүний улмаас бие сульдан, шөрмөс татаж ядардаг. Ийм үед үзэмний шүүс уухад зүгээр. Үзэмд калиас гадна өөр өөр тэжээллэг бодис, витамин ихтэй.  Тиймээс усаа эхлээд буцалгасны дараа үзмээ хийж , дарж хандалж байгаад уувал илүү чанартай. Зарим хүмүүс үзмээ устайгаа хамт буцалгаж хандлах нь байдаг. Энэ нь буруу. Гэхдээ үргэлж үзэмний шүүс ууж болохгүй.  Хатаасан усан үзэм буюу үзэм нь их калитай байдаг.  Хүний биед хэвийн хэмжээнд цусанд нь 3-6 мгр кали байх ёстой. Усан үзмийн байгалийн идэвхтэй нэгдлүүд бие махбодийг сэргээдэг бол ресвератрол нэгдэл хүний адипонектин уургийн дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг байна.
Түүний найрлаган дахь кальци нь ясыг хэврэгшил хугарахаас сэргийлдэг бол цайр болон витамин “С” нь биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлалыг бэхжүүлсэнээр ялангуяа өвлийн улиралд ханиад юм уу томуу тусахаас хамгаалдаг. Мөн магни болон витамин “В” нь мэдрэлийн ачааллыг багасгах бөгөөд витамин “А” нь арьсыг цэвэрлэж, өнгөлөг, уян хатан болгодог. Түүнчлэн усан үзмийн найрлаганд маш ихээр агуулагддаг кали нь бөөр элэг цөсний ажиллагааг сайжруулдаг.
Адипонектин нь тарган эсийн бүтцэд нөлөөлж, задалдаг аж. Хоёр долоо хоногийн турш гурван өдөр оройн хоолондоо зөвхөн усан үзэм идвэл үр дүнг нь шууд мэдрэх гэнэ. Боломжтой бол өдөрт 1.5 кг-ээс ихгүй усан үзэм идвэл бүр ч тустай аж.Усан үзэм нь жингээ хаяхад тусалдгаас гадна биеэс хорт бодисыг гадагшлуулдаг ид шидтэй. Энэ шидээрээ чихрийн шижинтэй хүмүүст нэн тустай.

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (546) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Мэдэхэд илүүдэхгүй

2014-03-06 14:27:01

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (840) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Нүдний харааг хэрхэн сайжруулах вэ?

2014-03-03 18:00:29

Статистик судалгаанаас үзвэл өнөөдөр дэлхийн гурван хүн тутмын нэгнийх нь хараа муу байдаг аж. Энд компьютерийн үүрэг нэлээд байгаа Иймд нүдийг хамгаалах, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог комплекс дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг шийдэл болно.
Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Нэг комплексийг хийхэд ердөө 5 минут л хангалттай. Тавхан минут дасгал хийх цаг завгүй хүн гэж залхуу хүнийг л хэлэх байх. Өдөр цайныхаа цагаар, орой ажил тараад хийгээд байхад л хангалттай

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (589) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Стресс тайлах 4 арга

2014-03-03 17:50:46

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (926) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй