Gerbul-khuukhed.miniih.com

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ

Сурган хүмүүжүүлэх онол, чиглэл

2016-01-30 00:24

 

  Хүүхэд гэж хэн бэ? Хүүхэд хэрхэн суралцдаг вэ? Насанд хүрэгчид хүүхдэд дэмжлэг туслалцаа үзүүлэхдээ юуг анхаарах вэ?
Арга зүй Орчин Үнэлгээ
Л.С.Выготский

 * Хүүхэд гэдэг бол бага юм мэддэг, чаддаг том хүний "жижигрүүлсэн", "бага " болгосон хувилбар биш юм.

 * Хүүхэд бол томчуудаас чанарын хувьд ялгаатай өөрийн гэсэн сэтгэцийг агуулсан хүн юм.

 * Одоогийн хөгжлийн түвшин нь хүүхэд өөрөө буюу эсвэл томчуудын тусламжтайгаар эзэмшиж болох чадвар суух үндсэн нөхцөл болно.

 * Ойрын (ирээдүйн) хөгжлийн бүс нь хүүхдийн маргаашийн өдөр юм. Эрт орой хэзээ боловч цагаа болохоор тэд өөрийн маргаашийн өдөртөө орно.

 Тусгай зохион байгуулалттай зөв чиглэл бүхий сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны явцад энэ явц нь илүү түргэн явагдана.

Үйл ажиллагааны гол хэлбэр нь хөдөлмөр, тоглоом.

Хөгжлийн урд яваа сургалт л сайн.

(Сургалт оюун ухааныг дайчлах, хөгжүүлэх чиг үүрэгтэй.)

Орчин бол хүний сэтгэцийн үйл хөгжих эх үүсвэр, хөгжлийн гол хөдөлгөгч хүч.

Орчин гэдэг нь харьцангуй ойлголт бөгөөд түүний нөлөөлөл нь тухайн хүүхдийн тэрхүү орчинд байсан мэдрэмжээр тодорхойлогдоно.

Сайи багшийн сурган хүмүүжүүлэх ажлын зорилго нь хүүхдийг маргаашийн өдөрт зөв чиглүүлж өгөхөд оршино.

Асуудлын хэцүү нь хүүхдийн зайлшгүй ба ойрын хөгжлийн түвшинг зөв тодорхойлогдоход оршино.

Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухаан

 * Хүүхэд бол судлаач, шинийг нээгч.

 * Хүүхэд бол нийгмийн эд эс.

 * Тэдний цаг хугацаа томчуудынхаас өөр.

 * Хүүхэд өөрийн боломжоо ашиглан хөгжихийн төлөө чармайж байдаг.

 * Хүүхэд мэдлэгээ өөрөө идэвхтэй бүтээдэг.

 * Хүүхэд янз бүрийн арга замаар өөрийгөө илэрхийлдэг.

Багш хүүхдэд өөрийгөө олон янзын арга замаар илэрхийлэх боломж олгож, тухайн хүүхдээс ирж буй сигналын дагуу өөрийгөө өөрчилж, хүүхэд илүү сайн ойлгохуйцаар сурган хүмүүжүүлэх ажлаа зохион байгуулдаг.

Багш байнгын өөрчлөлтийг мэдэрч, хариу үзүүлж чаддаг байна.

Сургаж хүмүүжүүлнэ гэдэг нь туршилтын үйл ажиллагаа гэж ойлгогддог.

Хүүхдэд бүтээл болгон ашиглаж болохоор бүх материал, жижиг урлангийн өрөө, туршилтын өрөө чухал.  
Вальдорфийн сурган хүмүүжүүлэх ухаан  * Хүүхэд "бүхэлдээ мэдрэхүйн эрхтэн" гэж тодорхойлсон.

 * Хүүхэд өөрийн хүрээлэн буй орчноос даган дуурайх байдлаар суралцана. 

 * Хүүхэд өөрийн мэдрэхүйгээр ажил үйл, үзэгдэл, үйл явдлаар баялаг орчинд өөрийнхөөрөө хөгжинө.

 

Хүүхэд өөрөө суралцах ёстой.

Багш түүнийг өдөөгч, дэмжигч байна.

Цэцэрлэг дэх өргөн хүрээтэй баялаг амьдрал бол хүүхдийг өдөөн дэмжсэн "Суралцах талбар" байна.

 * Ганцаарчилсан ажиглалт хийнэ.

 * Хүүхдийг зөвхөн өөртэй нь харьцуулна.

 * Хүүхдийн талаар эцэг эхтэй ярилцлага хийнэ.

 * Гарааны цэгийг тодорхойлон дараагийн багштай холбоо тогтоож ажиллана.

 * Шалгахгүйгээр нэг бүрчлэн ажиглаад шууд дүгнэнэ.

Салестан Фрэнэ

 * Хүүхэд бол өөрийгөө бүтээгч.

 (Хүүхэд бол үйл ажиллагаа гүйцэтгэгч субъект)

 * Хүүхэд бол өөрийнхөө хөгжлийг бий болгогч.

 * Хүүхэд бол насанд хүрэгчдийн тусламжтайгаар өөрөө хөгждөг.

 * Хүүхэд өөрийн хүрээлэн буй орчин, амьдрал, үйл ажиллагаанаас суралцах замаар хөгжиж байдаг. Энэ нь өөрсдийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцүүлэн практикт судалгаа шинжилгээний үр дүнд хөнжиж төлөвших арга технологийг эзэмшдэг.

* Хүүхдэд зааж зааварлахыг хүсдэггүй бөгөөд тэднээр өөрсдөөр нь барьж үзүүлж, оролдуулж, туршуулж, нээлт хийлгэдэг.

  *Уламжлагдан ирсэн (багш урд нь зогсож нийтийг хамран явуулдаг) хичээлээс татгалзаж, хүүхдэд ихээхэн бие даан ажиллах боломжийг олгосон.

Хүрээлэн буй орчин, амьдрал, үйл ажиллагаа Тэрээр ажиглалтаа үргэлжлүүлж, өдөр бүр хүүхэд тус бүр дээр нарийн тэмдэглэл хөтөлж байв. Ингэснээр хүүхдийн амьдралд юу ач холбогдолтой, тэдэнд ямар асуудал тулгардаг. "Тэд юуг өөрсдөө судалж, нээж, суралцахыг хүсдэг"-ийг олж харж гаргадаг.
Фриедрих Фребел  * "Хүүхэд бол бүтээгч" гэж үзэж байсан нь өнөөгийн "Хүүхэд бол үйлийн эзэн" гэж үзэж байгаатай төстэй юм.

 * Хүүхэд бол угаасаа төрөхдөө л "Ухаалаг авьяаслаг амьтан", гэхдээ хөгжиж буй хүн.

 * Хэрэв аливаа зүйлд мэдрэхүйд нь тусахаар байвал, өөрөөр хэлбэл бүх мэдрэхүйгээрээ хүртэж мэлрэх боломжтой тохиолдолд хүүхэд аливааг ойлгож хүлээж авах чадвартай.

 * Тоглоом ба суралцах үйлд зориулсан материалуудаар хүүхэд өөрөө суралцах, амжилтад хүрэх боломжтой, харин тэдэнд дэмжлэг туслалцаа хэрэгтэй гэж үзэж байлаа.

Хүүхдээс асран-харилцагч хүн(том) руу хандах сэтгэлийн нандин холбооны хамаарал ба тэрхүү сэтгэл хөдлөл бүхий харилцаа нь бага насны хүүхдийн сургалтын үйл явцад ач холбогдол үзүүлдэг.

Хүүхдийг хүмүүжүүлэхдээ эцэг эхтэй түншлэн хамтран ажиллах шаардлагатай.

Сэтгэлийн нандин холбоо: СӨБ - ын сургалтын цөм хөтөлбөр -17-р хуудас

Эцэг эхтэй түншлэн хамтран ажиллах : "СӨБ-ын сургалтын талаар баримтлах бодлого" -ын зорилгод тусгасан.

 * Цэцэрлэг бол ажил хөдөлмөр, гэр бүл, хүүхдийн асаргаа хамгаалалт хосолсон "Амьдрал цогцоороо байх" тийм загвар байгууллага байна.

 * Хүүхдийг сургамжлах, хичээллүүлэх нь гол биш, тоглоом бол бага насны хүүхдийн мөн чанарт зохицсон сургах, хүмүүжүүлэх хэрэгсэл.

 * Ажиглалт, баримтжуулалт нь бага насны хүүхдийн сургалтын үйл явцыг сурган хүмүүжүүлэх үүднээс дэмжих аргууд юм.

 

Онолын гол санаа

Хүүхэд гэж хэн бэ? Хүүхэд хэрхэн суралцдаг вэ? Насанд хүрэгчид хүүхдэд дэмжлэг туслалцаа үзүүлэхдээ юуг анхаарах вэ?
Арга зүй Орчин Үнэлгээ

 *Өөрийн гэсэн сэтгэцийг агуулсан хүн юм.

 * Хүүхэд "бүхэлдээ мэдрэхүйн эрхтэн" гэж тодорхойлжээ.

 * Хүүхэд өөрөө суралцах, амжилтад хүрэх боломжтой, харин тэдэнд дэмжлэг туслалцаа хэрэгтэй.

 * Хүүхэд мэдлэгээ өөрөө идэвхтэй бүтээдэг.

 * Хүүхэд насанд хүрэгчдийн харилцааны дэмжлжгээс урам авч идэвхтэй суралцдаг.

 

"Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр"-ийн арга зүй

 * Хүүхэд өөрөө суралцах ёстой, багш түүнийг өдөөгч, дэмжигч байна.

 * Хүүхдээс ирж буй сигналын дагуу багш өөрийгөө өөрчилж, тэднийг илүү сайн ойлгохуйцаар сурган аүмүүжүүлэх ажлаа зохион байгуулдаг.

 * Хүүхдийн алдаа суралцахуйн нэг хэсэг, олон дахин давтан суралцдаг.

 

 

 

"Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр"-ийн арга зүй

 

 * Хүүхдэд бүхий л талаараа нийцэж, бодит амьдрал дээрх асуудлаас "Суралцах талбар" байна.

 * Хүүхдэд чөлөөтэй судлах, турших, харилцаа холбоо бий болгох боломж бүрдүүлэх зорилготой тохижуулна.

 * Орчин нь аүүаэд алдаанаасаа бзтээлчээр суралцах боломж олгосон, гүн гүнзгий санаа агуулсан, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх орон зай юм.

 * Хүүхдийг көвхөн өөртэй нь харьцуулна.

 * Хүүхдийн талаар эцэг эхтэй ярилцлага хийнэ.

 * Багш нар гарааны цэгийг тодорхойлон, үйл ажиллагаагаа төлөвлөн гүйцэтгэхийн сацуу дөрөөгийн шатны багштай хамтран ажиллана.

 * Ажиглалт, баримтжуулалт нь бага насны хүүхдийн сургалтын үйл явцыг сурган хүмүүжүүлэх үүднээс дэмжих аргууд юм.

 

 

Ангилал : Мэдээ мэдээлэл | Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (0) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. zulaa :
    2016-02-17 11:55

    Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа.

  2. зулаа :
    2016-02-17 11:51

    Мэдээллээр хангасанд баярлалаа.

  3. Nyamsuren :
    2016-02-02 16:11

    85-р Нямсүрэн Маш их таалагдаж байна

Сэтгэгдэлийн тоо : 3

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл