Gerbul-khuukhed.miniih.com

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ

Зөвлөмж зөвлөгөө

Бичлэгийн тоо : 21 | Дэлгэцэнд : 1-10

Хүүхэд гэж хэн бэ? "Том жаал" цэцэрлэг Г.Мөнхзул

2015-12-21 15:50:58

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (99) | Сэтгэгдэл ( 6 ) | Дэлгэрэнгүй

Хүүхэд өөрөө суралцдаг уу эсвэл томчууд тэднийг сургадаг уу?

2015-09-08 10:23:46

                     Хүүхэд өөрөө суралцдаг уу эсвэл томчууд тэднийг сургадаг уу?

Манай цэцэрлэгийн багш нар “Хүүхдэд их л зүйлийг зааж байвал сайн” гэсэн хуучин хандлагаасаа салахыг хичээсээр  байна. Үүнтэй холбогдуулан ХБНГУ-ын “Өнөөгийн цэцэрлэг” сэтгүүлд гарсан нэгэн материал (1)-ыг нийтэллээ. 

Ханс-Ёоахим Лиевен (Hans-Joachim Laewen) өнөөг хүртэл бид сургалт (боловсрол)-ыг нэг бол мэдлэг эзэмшүүлэх “Мэдлэгээр сав дүүргэх” эсвэл чадвар эзэмшүүлэх “Үндсэн чадваруудаар сав дүүргэх” гэсэн хоёр чиглэлээр өрөөсгөлөөр ойлгож ирсэн. Өрөөр хэлбэл сургалтыг бид гадны нөлөөлөл талаас тодорхойлж ирсэн гэсэн үг.

Суралцана гэдэг бол тухайн субьектын асуудал. Лиевен суралцах үйлийг хүүхдээс өөрөөс нь тухайлбал, түүний өөрийнх нь идэвх, хорвоо ертөнцийг таньж мэдэх гэсэн зүтгэл чармайлт, үйл гүйцэтгэх чадвараас эхлэн харсан. Ийнхүү тэрээр суралцахуй бол нэг талаас өөрийнхөө ертөнцийг бүтээх (энэ нь юу вэ гэхээр, судалж, мэдэрч, эрэгцүүлэн бодсоноор хорвоо ертөнцтэй танилцах, эзэмдэх), нөгөө талаас өөрөө өөрийгөө бүтээх (суралцах гэдэг бол хувь хүний цөм асуудал гэж хэлж болно) үйл явц гээд хүүхдийн өөрийнх нь талыг суралцахуйн гол зүйл хэмээн үзсэн. Тэрбээр эцсийн эцэст бид хүүхдийг сургасан гэж үзэхгүй харин хүүхэд бол томчуудын чиглүүлэлт дэмжлэгээр өөрөө суралцдаг гэжээ.

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (417) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Янз бүрийн насны хүүхэд нэг ангид хамтдаа байх нь ач холбогдолтой.

2014-11-14 09:06:03

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (753) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Англи хэлний өдөр тутмын 70 өгүүлбэр

2014-03-03 17:32:46

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (556) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Эссэ, илтгэл хэрхэн бичих вэ

2013-12-23 18:49:19

                     

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (1102) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Таны гэрт хайр авчрах 10 цэцэг

2013-11-15 18:12:56

Таны гэрт хайр авчрах 10 цэцэг

Тасалгааны цэцэг гэрт хайрыг авчирдаг гэдэгт итгэдэг хүн харамсалтай нь цөөн. Чи ч гэсэн үүнд итгэдэггүй байсан ч гэрээ эдгээр цэцгүүдээр чимэж, тохь тух нэмэхэд яагаад болохгүй гэж? Дараах цэцэгнүүд гэр бүлд аз жаргал авчирдаг, харин гэр бүлтэй болж амжаагүй байгаа бол заяаныхаа ханийг олоход тусална.

  1. Спатифиллум: (мөн эмэгтэй хүнд аз жаргал авчирдгаараа алдартай) буюу нөмөргөнө. Энэхүү цэцгийг гэртээ авчирснаар ганц бие хүмүүс заяаныхаа ханийг заавал олдог гэдэг харин хүүхэдгүй хосууд удахгүй бүл нэмнэ. Энэхүү цэцэг нь гэрт харилцан ойлголцол, хайр сэтгэлийг авчирдаг юм шүү.                                                                       
Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (1311) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

СУРГАЛТ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН БАРИМТ БИЧИГ БҮРДҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ АЛХМУУД

2013-09-23 13:33:31

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН БАРИМТ БИЧИГ БҮРДҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ АЛХМУУД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны

08 дугаар сарын 03-ны өдрийн 353 дугаар тушаалын

 нэгдүгээр хавсралт

 

Тусгай зөвшөөрөл авах баримт бичигт тавигдах шаардлага

2. 1.Сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр нь төрийн болон орон нутгийн өмчийн сургалтын байгууллагын хувьд үүсгэн байгуулагчийн тушаал, захирамж,өмчийн бусад хэлбэрийн сургалтын байгууллагын хувьд үүсгэн байгуулагчийн хурлын шийдвэр, гэрээ, албан бичгийн хамт байна.

А. Үүсгэн байгуулагчийн хурлын шийдвэр

Тушаалын төсөл

Боловсролын тухай хуулийн 19.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, Компанийн тухай хуулийн  8.4 дэх   заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.    ………  дүүргийн ..-р хорооны нутаг дэвсгэрт байрлах компанийн

эзэмшлийн байранд … хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг байгуулж эрхлэгчээр нь                             -г  томилсугай.

 

2.    Сургуулийн өмнөх боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл

авахад шаардагдах баримт бичгийг зохих түвшинд бүрдүүлэн асуудлыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхийг гүйцэтгэх захирал  /            / -д даалгасугай.

 

3.    Цэцэрлэгийн үйл ажиллагааг захиргааны удирдлагаар хангах,

материаллаг баазыг бэхжүүлэн сургалтын таатай, эрүүл орчин  бүрдүүлэх зэрэг үндсэн үүргээ шаардлагын түвшинд гүйцэтгэхийг эрхлэгч /             /-д үүрэг болгосугай.

  

 

  ЗАХИРАЛ                             

 

Б. Хамтран ажиллах гэрээ

Үүсгэн байгуулагч компани, цэцэрлэгийн захиргаа хоорондын хамтран ажиллах гэрээ байна.

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (995) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ИЛТГЭЛ

2013-04-01 13:22:40

 

ИЛТГЭЛ

 

Илтгэл бэлтгэх:

1. Илтгэл бэлтгэхийн тулд юуны өмнө зорилго, зорилтыг тодорхойлох нь чухал.(Би юу хүсэж байна, Яагаад?)гэсэн асуултад хариулах хэрэгтэй. Илтгэлийн зорилго, зорилтыг тодорхойлохын тулд дараах асуултад хариулах хэрэгтэй.Үүнд:

 

а. Ямар хүмүүстэй уулзах вэ? /Аль насны, ямар ажил мэргэжлийн, хот хөдөөгийн гм/

б. Хэдэн сонсогч ирэх вэ?

в. Ямар сэдвээр ярилцах вэ? Энэ арга хэмжээг явуулах болсон шалтгаан юу вэ?

г. Ямар онолын үндэс байна вэ?

д. Илтгэл хэдэн минут үргэлжлэх вэ?

е. Илтгэлийн төгсгөлд санал солилцох мэтгэлцээн хийх үү?

ё. Миний өмнө буюу дараа хэн үг хэлэх вэ?

ж.Индрийн араас илтгэх үү? Эсвэл тэргүүлэгчдийн ширээнээс ярих уу?

з. Бусад илтгэгчид хэн байх вэ?

и. Сонсогчид болон илтгэгчид ямар журмаар сууцгаах вэ?

к. Илтгэл тавих танхимд техник хэрэгсэл байгаа эсэх

Дээрх асуултад хариулсан бол илтгэл бичих ажилдаа орох хэрэгтэй.

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (620) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

Саванхан

2013-03-25 20:52:11
Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (678) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

"Гар угаахын ач холбогдол"

2013-03-25 19:50:28

Хан-Уул дүүргийн 49-р цэцэрлэгийн арга зүйч Б.Цэнд-Аюуш

Нийтэлсэн : A.Amartuvshin | Уншсан (1878) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй